Fifth

357 66 3
                                    

Mingyu-гийн талаас

"Тийм ээ, би очиж байна" 

Би найзууд руу гаа яарсаар хаалгаа дахин нэг шалгаад, цахилгаан шат хүлээн зогсоно. Тэдний зохиож буй үдэшлэг байрны маань нэг давхрын клубт болж байгаа учир хол явах шаардлага байгаагүйд баяртай байлаа. 

Өнөөдөр баярын өдөр бил үү? Ямар нэг юм мартчихсан юм шиг санагдаад л байх юм даа. Би ийн бодсоор нэг мэдэхэд клубын үүдэнд ирсэн байлаа. 

Бүхэл бүтэн таван цагын турш бүжиглэж, ууж хөгжилдсөний эцэст би гарч агаар амьсгалахаар шийдсэн юм. Маш их биш ч тодорхой хэмжээний согтсон байсан учраас хэн нэгнийг мөргөчихгүйг бас тэнцвэр алдчихгүйг хичээн алхаж байлаа. 

Тэгэхэд л би таван цагийн турш дууг нь хаачихсан байсан утсаа гаргаж ирэн харсан юм.

Wonwoo-гийн эгчээс 25 дуудлага ирсэн байгааг хараад золтой л утсаа унагачихсангүй. Бас 40-өөд зурвас ирсэний ихэнх нь эмнэлэг дээр хурдхан ирээрэй гэсэн утгатай байлаа.  Миний нүд харанхуйлж, гар минь салганасаар саяхан л уначих шахам байсан би эв эрүүл болчих нь тэр. 

"Jihoon-ah? Надад машинаа зээлүүлээч? Би нэг газар луу хурдан очих хэрэгтэй байна" 

"Болно л доо, гэхдээ чи согтуу байна шүү дээ"

"Үгүй ээ, зүгээр л хурдан өгөөдөх" Би тэвчээр алдан түүний түлхүүрийг булаах шахам аваад клубээс гаран гүйнэ. 

Түүний эгчийн бичсэн эмнэлэгийг зүглэн, хэдий хурдан очих гэж хичээсэн ч бараг 10 минутын дараа очсон юм. Би түүн рүү залгасан ч утсаа авахгүй байсан учраас шууд л сувилагчын постыг зүглэв. 

"J-Jeon Wonwoo хаана байгаа вэ?"   

Сувилагч жагсаалт бололтой бичгийг нягтлан харсаар "Аан энд байна. 42-р өрөө" гээд инээмсэглэхэд нь би хариу ч хэлэх сөхөөгүй өрөөг нь хайн гүйнэ. 

-


•Last Back Hug•Onde histórias criam vida. Descubra agora