Seventh

399 65 3
                                    

Mingyu-гийн талаас

"Mingyu-ah?"

Би түүний хоолойг сонсоод сэрлээ. Нойрмог нүдээ хурдан хурдан цавчилсаар түүн рүү харахад цонхигор ч хамгийн үзэсгэлэнтэй инээмсэглэл харагдана. Би түүн рүү эргүүлэн инээмсэглээд бүх юм сайхан болно гэж хэлэхийг хүссэн ч амнаас минь ганц ч үг унасангүй. Биеийг минь гэмшил бүрхэн авч түүний харцнаас зугтаана.  Гэсэн ч тэр миний гарнаас атгахад л би тэвчиж чадаагүй юм. 

"Н-намайг..Намайг у-уучлаарай" Би хөтлөлцсөн гар луу гаа ширтсээр нулимсандаа хахах шахам хэллээ. 

"Үгүй дээ зүгээр.  Надад хэцүү байсан л даа.Гэхдээ би даваад гарна аа. Чамайг тайлбар сонсохыг хүсч байгаа гэж бодож байна. Бас одоо бүгдийг нуухаа болих хэрэгтэй байх"

Тэр инээмсэглэж байсан ч би түүнийг нулимсаа барих гэж хичээж байгааг нь мэдэж байсан юм.  Би түүнийг чшш чимээгүй битгий юм ярь гэж хэлэхийг хүсч байсан. Магадгүй үнэнтэй нүүр тулахаас айж байсан байх. 

"Би тархины хорт хавдартай.." Тэр миний гарнаас зөөлөн атгасаар хэлэхэд нь нулимс үзэсгэлэнтэй хоёр нүдийг нь бүрхэнэ. 

"Сарын өмнөөс л бие минь өвдөж эхэлсэн.." Тэр гүнзгий амьсгал аваад үргэлжлүүлэн "Бидний сүүлийн болзоог санаж байна уу? Би тэгэхэд шинжилгээний хариу авчихаад явж байсан юм. Би уйлсаан. Маш их. Тэгээд л нүд минь улайчихсан байсан байх. Худлаа хэлсэнд уучлаарай" гээд инээв. 

"Би чамд хэлэхийг маш их хүссэн ч чадаагүй. Би үнэхээр их айсан.." Тэр дахиад инээх гэж оролдсон ч бүтэлгүйтэн ихэр татан уйлж эхэлсэн юм. 

"Маш их өвдөж байгаа ч би даваад гарахыг хичээнэ ээ. Би хэдий үхэж байгаа ч гэсэн би бүгдийх нь төлөө амьдрахыг хичээнэ. Би чиний төлөө амьдрана. Зүгээр л эцсээ хүртэл надтай хамт байгаарай. Гуйя" Тэр миний эрүүнээс өргөн, нүдрүү минь ширтэхэд би уйлсаар, чимээгүй л толгой дохисон юм.  

Түүнийг татан тэврэхдээ энгэрт минь инээмсэглэж байгааг мэдэрлээ. Эцэст нь бид жаргалтай байна. Энэ аз жаргал удаан үргэлжлэхгүйг бид хоёул мэдэж байгаа ч ядаж энэ мөчид л бүгдийг мартахыг хүссэн. 

"Oh!! Мартчихаж. Цаг хэд болж байна?" Тэр тэврэлтээс минь салан,баяртай гэгч нь асуухад би гайхан утсаа хараад "11:45 яасан?" гэж асуулаа. 

"Бидэнд хангалттай цаг үлдсэн байна шүү дээ. Чи тэр шургуулгийг нээгээд юм аваад өгөөч?" 

Би толгой дохисоор, босон орны дэргэдэх шургуулгийг нь татан нээхэд, гоёмсог чимэглэсэн жижигхэн хайрцаг байлаа. 

"Юу юм?" Би асуухад тэр хоолойгоо засан томоор инээмсэглэнэ. 

"Ойн баярын мэнд хүргэе!!

-

Wonwoo-гийн талаас

"Ойн баярын мэнд хүргэе!!" Би хамгийн чангаараа хэлэх гэж хичээн, түүнд хайрцагыг сунгахад тэр чичирсэн гараараа арай хийн аваад орон дээр тавин, хоёр гараараа нүүрээ даран уйлж эхлэлээ. 

Тэр уйлчихлаа. Дахиад л. Сайн ажилллаа Jeon Wonwoo. Wow. 

Би түүнд ойртон, тэврэн авахад  Mingyu ихэр татан уйлсаар "Намайг уучлаарай. Үнэхээр уучлаарай. Бурхан минь" гэж шивнэнэ. 

Би дусал залгуулаагүй гараараа түүний хацранд тогтсон нулимсыг арчихад тэр толгой сэгсэрсээр "Чи миний урилгыг хүлээж аваагүй болохоор би уурласан. Жоохон хүүхэд шиг аашилсанд уучлаарай. Намайг уучлаарай. Чи илүү их өвдөж байхад би өөрийгөө л бодож байсан" гэхэд нь би нулимсаа арчаад "Хөөе Kim  Mingyu!! Зүгээр за юу? ааах..чи намайг дахиад уйлуулаад байна шүү дээ. Бид саяхан л жаргалтай байсан байхад. Одоо өөрийгөө буруутгахаа боль" гэлээ. 

Тэр хэдий уйлахаа болиогүй ч би инээмсэглэж байлаа. 

"Hey, чи намайг шархлуулсан.." Би түүний үсийг илсээр "Гэхдээ одоо, чи намайг эмчилж байна. Тэгэхээр баярлалаа. Маш их" гээд духан дээр нь үнслээ. 

-

A/N: Its getting sadder sadder now 

A/N: Its getting sadder sadder now 

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

awweee #4 in short story 

•Last Back Hug•Donde viven las historias. Descúbrelo ahora