Намайг бурхан өршөөг

1.1K 103 8
                                    

Ингээд би үхэж байна,баяртай

                       •$$$•

Яг үнэндээ миний үхэл кинон дээр гардаг шиг тийм ч догь байж чадсангүй. Би буудуулчихсан хэрээ шиг таг солгой хоолойгоор чарласаар гурван давхрын тавцангаас зуурч авав.

"Унаж байна гэж зөвхөн зүүдэндээ л хар дарж зүүдэлдэг байж билээ"

Дараа нь сандарлаа түр намжаагаад юу хийхээ бодлоо. Онцгой байдлынхан ирчихсэн намайг болгоомжтойгоор доошоо үсэр гэсэн ч надад тийм зориг байсангүй.

Дээшээ ч үгүй доошоо ч үгүй гацчхаад байтал гай болж гаран дээр минь тагтаа ирээд суучихав.

Тэр хараал идмэр намайг үхэлтэйгээ тэмцэлдэж байхад гарт минь хумсаа гүн шигтгэн эцэст нь би бараг нэг хуруун дээрээ тогтож үлдлээ.

Би"Цаашаагаа явж үз!" гэхэд тэр тагтаа нүүрлүү минь сангасаа унагаан дээрээс нь ганц тулгуур болж буй хуруулуу минь зүглэх нь тэр.

Би-ҮГҮЙ ЭЭ! за за үнэхээр уучлаарай гуйж байна битгий...

Үгээ ч бүрэн гүйцэт дуусгаагүй байтал би ахиад л доош уналаа. Аз болж зоогийн газрын сүүдрэвч яг доор минь байсан бөгөөд би үүн дээр нь ойн газардав.Онцгой байдлын байршуулсан зөөлөвчнөөс бага зэрэг гажсан ч намайг хэн нэгэн нь тосоод авсан юм.

Намайг тосож авсан хүний үнэр хоолой гээд бүх юм нь нэг л танил санагдан хажуу тийшээ харвал яг миний таамаглаж байсан хүн. Одоо тэрнийг миний хуучин нөхөр гэж хэлж болно оо.Бид аль хэдийн салчихсан. Гэхдээ...

Хусог-Чи зүгээр үү?

Би-ЮНГИ

Хусог-Хэн гэнээ?

Гэнэт Юнгиг санан дээшээгээ өнгийвөл тэр намайг эсэн мэнд газардсаныг харчхаад цаашаагаа орж байлаа. Түүний барааг далд ормогц хэдэн цагдаа нар урьд өмнөхийнхөө тооцоог бодохоор гэрлүү нь зүглэж байв.

Хэдий тэр гэмт хэрэгтэн ч гэсэн ингээд илчилчхээр нэг л өөдгүй юм хийчихсэн санагдана

Бас надаас мэдүүлэг авхаар ирсэн цагдаад би хамаг үнэнээ хэлчиж болох л байлаа. Гэхдээ би энэ удаа зүгээр л чимээгүй өнгрөөхөөр шийдэв.

Яагаад гэдгийг нь мэдэхгүй.

Хусог машиныхаа хаалгыг онгойлгон"Суучих, цаг их орой болсон байна, чамайг хүргээд өгье" гэхэд нь би татгалзах юмгүй түүний машинд нь суугаад хөдөллөө.

INNOCENTWhere stories live. Discover now