Чэрритэй вино

987 103 2
                                    

Толгой эргэж байна. Нүдээ нээх гэсэн ч бүрэлзээд олигтой юм харагдахгүй нь.

Гэхдээ би хэн нэгнийг гүүрний хашлаган дээр зогсохыг харлаа.

Би-Юнги

Түүний бугуйн хэсгээр цус гарч байхыг бодвол гавнаасаа хүчээр мултарсан бололтой

Тэр надруу ёжтой инээмсэглэсээр"Баяртай азгүй амьтан минь" гэж хэлээд цааш үсрэв

-ЯАА ЮНГИ НОВШ МИНЬ!!!

Би түүний араас хий дэмий орилон хараал урсгасаар сүүлдээ ханиалгаж эхэллээ.

Новш гэж машины хамарнаас гал асч байхад би энд аюулгүйн бүстэйгээ ноцолдож байх ч гэж дээ.

Би энэ байдлаараа удаан тэсэхгүй нь ээ.

                       •$$$•

Нүдээ нээхэд өөдөөс минь цав цагаан тааз угтаж авлаа. Дараа нь нүдээ гэрэлд дасгаад цонхруу хартал бас л цав цагаан тагтаа ирээд суучихав. Тэгээд би өөрийгөө үхчихэж дээ л гэж бодож байтал нүдний буланд ээжийн сандал дээр эв хавгүй унтаж байгаа нь харагдана.

Түүнийг хараад шууд л муухай бодол минь арилж байна. Хөөрхий минь намайг хэр удаан энд сахиж суусан болдоо.

Би уг нь тэрнийг сэрээхгүйг хичээж байсан юм. Тэгтэл сувилагч хүүхэн гэж нэг балай авгай хаалга тачигнуулж орж ирээд хамаг юм үймүүлээд хаячихлаа

Сувилагч намайг хараад-Ашгүй ухаан орчиж, бие чинь зүгээр байна уу?

Би"Минйи хөл яасан юм?" гэж асуугаад гипсдүүлсэн хөлрүүгээ заахад

Сувилагч-Хөл чинь хугарсан байсан азаар бид цаг алдаагүй. Хэсэг хугацаанд ийм байдалтай явах байх

Би санаа алдан-Тийм байж

Би одоо бол Юнгиг жинхнээсээ үзэн ядаж байна

7 хоногийн дараа

Ээж доороос орилон-Ханён бууж ирээд хоолоо идээрэй

Би-ОЧЛОО

За хөл минь хоёулаа яаж буух вэ? гэсээр таягаа аван нэг юм санжигнасаар доошиллоо.

Ээж-Суухад чинь туслах уу?

Би"Хэрэггүй дээ,би өөрөө чадна. Ахх таны гарын хоолыг идэлгүй их уджээ" гэсээр биед минь өлсөж үхсэн хүний сүнс шүглэчихсэн юм шиг хоолруугаа дайрав

INNOCENTWhere stories live. Discover now