Би үхлээс айхгүй

934 115 12
                                    

Юнги

Яагаад ч юм би түүнрүү толгойгоо эргүүлэн харлаа. Энэ үед Ханён миний араас гөлрөөд зогсож байсан бөгөөд надтай харц тулгарангуутаа сандчин цааш хурдан хурдан алхаж эхлэв.

Ингэж байгаад тээглээд уначих вий дээ.

Ер нь тэр надад үргэлж л хараал идсэн мэдрэмжүүдийг төрүүлэх юмаа. Миний мэдрэхийг хүсдэггүй нэг тийм зөөлөн мэдрэмж.

Би"But i don't give a shit!"гэж хэлээд үргэлжлүүлэн Жиминийхруу тайван алхлаа. Арим надаас байр сав машин тэрэг гээд бүхий л өмч хөрөнгөө буцаагаад авчихсан ч гэлээ салчихсан болохоор сэтгэл уужраад л хамаг өр шир дарагдчихсан юм шиг санагдана.

Элдвийн юм бодож явсаар Жиминий гэрийн гадаа хүрч иртэл гэнэт хаалга хүчтэй савагдан нэг эмэгтэй шалдан шахуу уйлаад гараад ирэв.

Төд удалгүй миний нүүрэн дээр түүний дотуур хувцас нисч ирэн буулаа.

Би эднийг нь барьсаар дотогш орон"Та хоёрын хэн нь надруу левчик бандааш шидсэн?"

Тэхён миний гарнаас найз охиныхоо хувцсыг булааж аваад намайг мөрлөн гарч одов.

Энэ хоёр ч Тэхёны уурыг нилээн хүргэсэн бололтой.

Хаалга савагдан үлдэхэд би хөргөгчнөөс пиво аван буйдан дээр тухалж суугаад"Чи найзынхаа найз охиныг шаахаа больсон нь дээр дээ"

Жимин"Тэр бол жинхэнэ шулмас. Тэхён тэнэг юм болхоороо хайр гэж гүйгээд сохорчхоод байгаа юм"

Жимин ингэж хэлэх зуураа хөргөгчнөөс бас нэг пиво аван хажууд суулаа.Тэгэхдээ ямар нэгэн юман дээр суучихсан юм байх. Ахин босон доорхоо янзлав.

Жимин"Та эхнэрээсээ салчхаа юу?"

Би"Тийм ээ салсан, бүгдэнтэй нь салсан"

Жимин"Харамсалтай байна"

Би"Мэдэж байна аа Жимин"

Түүний асуусан асуулт давхар Ханёныг бодогдуулаад өнгрөв. Уг нь ийм байх ёсгүй. Би авах ёстойгоо аваад л тэр чигт нь хаядаг.

Миний толгой тэр эмэгтэйгээр дүүрчхээд сууж байтал Жимин гэж нэг юм гэнэт чангаар уулга алдаад хүн цочоочихов.

INNOCENTWhere stories live. Discover now