Тэвчээр

844 102 7
                                    

Би Юнгиг хараад бүр гайхаж хоцорлоо. Түүнийг манайд ингээд улаан эрээн болчихсон,шархаа цэвэрлээд сууж байх юм гэж огт санасангүй.

Би"Чи чинь өдөр чухам дахиж уулзалдахгүй гээд л явсан биш билүү?"

Юнги"Танай тэр ах чинь өдөр хоёр залуус дагуулж ирчхээд намайг чинь хяргахаа шахсан. Шүүх хурлаас болж биднийг хүүхэдтэй болсон гэж андуураад байгаа юм"

Би түүний өмнө очиж зогсон хөмсгөө зангидсаар хоёр гараа энгэртээ зөрүүлж барин"Юу гэсэн үг вэ? Яахаараа манай ах чамайг алахыг завдана гэж?"

Юнги"Мдэхгүй ээ, ах чинь их өвчтэй хүн байна лээ"гэсээр шархныхаа хатаж урссан цусыг цэвэрлэж байхдаа"Хэрвээ тэр чамайг иймхэн зүйлээс өмгөөлж хамгаалаад байвал чи яаж амьдрал үзнэ?"

Тэр намайг амьдрал үзээгүй нэг муу эрх охин гэж боддог байх нь

Хэдий хүүхэдтэй гэдэг нь худлаа ч ах энэ бүхнийг миний төлөө хийснийг би ойлгож байна аа. Гэхдээ тэр арай л хэтрүүлсэн бололтой.

Би зангидсан хөмсгөө суллаад түүний хажууд суун "Би өмнөөс нь уучлалт гуйя.  Хуучин нөхөр маань намайг хаяад явсан болхоор л ах жоохон хэтрүүлчихсэн байх"гэсээр гарнаас нь спирттэй хөвөнг аваад үргэлжлүүллээ.

Харин Юнги энэ бүхний турш намайг яг л анх удаагаа харж байгаа юм шиг ширтсээр байв.

Тэр нь надад эвгүй санагдсанд би"Яагаад тэгтлээ ширтээд байгаа юм?"

Юнги"Ер нь бол бүх зүйл шалтгаантай байх ёсгүй л дээ. Гэхдээ чамд таагүй байгаа бол би харахаа л байчхъя" гэж өнгөцхөн хариулаад харцаа шууд өөр тийш нь шилжүүллээ.

Би"Ингэхэд чи яаж манай ахын аргыг олоод энд хүрээд ирсэн юм?"

Түрүүнээс хойш энэ асуулт миний сонирхлыг татаад болохгүй байсан юм. Хэр баргийн хүн түүний гарнаас ингэж амархан мултраад байдаггүй

Юнги"Ахын чинь аргыг яаж олсон юм бэ гэж үү?"

Би толгой дохин түүнийг юу гэж хариулахыг хүлээв.

Гэтэл тэр намайг албаар үл тоон утсаа чихэндээ наан"Өө Жимин андаар юу байна"гэх нь тэр.

Яаж ингэж юу ч болоогүй юм шиг ярьж чадаад байгаа юм мэдэхгүй.

Тэгснээ мань чинь найз охинтойгоо байна,битгий залгаад бай ч гэж байх шиг. 

Уг нь би асуулт асуусан юм сан гэсээр аниулсан мэдрэмжэндээ гомдоллож байтал гэнэт утас нь дуугарлаа.

INNOCENTWhere stories live. Discover now