Төгсгөлийн хэсэг

1.2K 118 26
                                    

Өмнөх хэсгийг шалгаж үзээд,уншина уу!

Шөнөжин мөнгө бодож хөрвөөсөөр өглөөг арай гэж угтлаа. Өчигдөр орой хачин жигтэйгээр гэрийн үүднээс олдсон хар дугтуйг аваад заасан газарт нь очих гэтэл байдаггүй шүү.

Гэрийнхээ өнцөг булан бүрийг шалгаж үзээд алга болохоор нь үглэсээр Жиминрүү залгалаа. Гэтэл Жимин утсаа авсан мөртлөө миний хоолойг сонсоод шууд л тасалчихав.Харж байгаарай тэр дугтуй яг энэ золигийн гараар л орсон.

Шарандаа түүнрүү ахин дахин залгасаар эцэст нь Жимин утсаа авлаа

-ЯА! Жимин, дугтуй хаана байна?

-Юнги хён юуны түрүүнд би танд хайртай гэдгээ хэлмээр байна

-Наадах чинь ямар учиртай юм?Би чамайг орой ирэхээр хүйс тэмтрэх болно гэсээр утсаа тасаллаа

Тэгхээр надад ганц л сонголт үлдэх шив дээ

***

Би"Нэг сая вон"

Банкны теллер надруу арга тасарсан харцаар харсаар"Уучлаарай та манай банкны хар дансанд орсон байна"

Би"За болъё оо тэгвэл 999мянган вон"

Тэр санаа алдан"Ямар ялгаа байгаа юм бэ? Та манайхаас мөнгө зээлэх боломжгүй" гэхэд би өөрийгөө барилгүй"СҮМИ"гэж орилсоор босон ширээг гараараа хүчтэй цохилоо.

Ойр хавийн хүмүүс анхаарлаа зөвхөн над дээр төвлөрүүлсэн байв.Би инээмсэглэхийг аядан суудалдаа буцаж суугаад,дуугаа намсгалаа

"Хонгор минь би чамайг одоо хүртэл надад сэтгэлтэй гэдгийг чинь мэддэг. Ингээд надтай болзох боломжийг чинь ахин олгож байна. Чамд баяр хүргэе"

Аль болох түүнтэй эвээр ярихыг оролдовч бүтэлгүйтэн хоёр талаас хамгаалагч хүрч ирээд намайг чирсээр гаргалаа

Би хөөгдөж гарангуутаа тэднээс гараа татаж аван, муухай харсаар"Цамц үрчийлгээд хаячихлаа. Муу ч үгүй 999мянган воны үнэтэй цамц шүү. Эсвэл та нар төлж өгөх юм уу?"

Тэдний нэг нь миний дууг хориод"Муу ч үгүй гэнэ шүү. Дахиж ийшээ зүглээд хэрэггүй"

Тэгтэл хэн нэгэн нь миний хажуугаар тээш дүүрэн мөнгөтэй,ардаасаа хэд хэдэн хар хослолоор жигдэрсэн хамгаалагч дагуулсаар гарч ирэв. Намайг бодвол өндөр, бор шаргал үстэй тэр залуу нүдний шилээ аван надруу ёжтойгоор инээмсэглэхэд би хэн болохыг нь танилаа

INNOCENTWhere stories live. Discover now