Сүүлчийн тавхан хором

857 106 16
                                    

"Чи эхнэртэй юм уу?"

Би гайхширсаар түүнээс ийнхүү асуутал Юнги толгой дохин"Би яагаад эхнэртэй байж болохгүй гэж?"

Би"Үгүй ээ яахав, болохгүй ч юу байхав зүгээр л"

Зүгээр л тэрнийг эхнэртэй гэж бодхоор яагаад ч юм төсөөлөгдөхгүй нь. 

Юнги"Чи наанаа гарын үсгээ зураад намайг дагж оронгуутаа ам дагуулан толгой дохиход л хангалттай"

Би Юнгигийн өгсөн бичиг баримтуудыг сайтар нягталж уншлаа. Энд худлаа мэдүүлэг өгч болохгүй гэх мэтийн хуулийн зүйлүүд бичээстэй байв. Бодвол би энд ямар нэгэн шалтгааны улмаас гэрчийн талаас оролцох хэрэг гарсан бололтой. Тэгээд л тэр өчигдөр надтай ер бусын сайхан хандаад байсан байж.

Би"Харамсалтай нь би чамд тус болж чадахгүй нь дээ Юнги, намайг уучлаарай"гэсээр хурдхан шиг машинаас буух гэтэл Юнги бугуйнаас минь барин намайг зогсоолоо.

Тэр өнөөх миний сонирхоод байсан шигтгээтэй мөнгөн зүүлтийг гаргаж ирэн гарт минь атгуулаад юу ч хэлэлгүй надруу ширтэв.

Би"Битгий надруу тэгж хараад бай! наадах чинь юу ч өөрчлөхгүй"

Би"Битгий надруу тэгж хараад бай! наадах чинь юу ч өөрчлөхгүй"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би хэдий ингэж хэлсэн ч гэлээ үнэхээр хэцүү байдалд байв. Юнги яг л эрх гөлөг шиг уруулаа унжуулан нэг тийм гэхийн аргагүй харцаараа намайг ховсдох гэж хичээнэ.

Эцэст нь би түүнд бууж өгөн санаа алдаад"За за би гарын үсгээ зурья. Гэхдээ наад нүд амаа болиорой!"

Юнгигийн нүүрэнд дорхноо инээмсэглэл тодроод ирэв. Би тэрнийг зальтай цагаан үнэг гэж хэлээгүй билүү.

Би"Бас би энэ зүүлтийг чинь авахгүй шүү"

                        •$$$•

Юнгиг даган шүүх хурлын газар орж ирэхэд өмнө харж байлуу гэмээр төрхтэй нэг бүсгүй хэдэн хүмүүсийн хамтаар сууж байлаа. Би тэр эмэгэйг үе үе нууцаар ширтэн хэсэг эргэлзсэний дараа хэн болохыг нь танив. Юнгид дайруулах шахдаг өдөр тэр эмэгтэй хажууд нь суугаад хамт явж байсан юм. Яагаав нөгөө цэнгээний газар гэгээн цагаан өдөр ганцаараа хашгираад Юнгирүү архины шил чулуудаад байдаг эмэгтэй.

INNOCENTWhere stories live. Discover now