Өглөөний сэрүүлэгний дуу ээжийн орилох чимээнээр сэрж нойрмоглон суун охин бол Бэ Жүхён.Тэр Кингдом ахлах сургуулийн 2б бүлгийн сурагч.Тэр бусад охид шиг өдөр бүр сургуульдаа явдаг гэрэл цацруулсан азжаргалтай охин тэр одоо17н настай бөгөөд ээж аав бяцхан чөтгөр шиг дүү бас өөртэйгээ адилхан санаа бодолтой найзуудаасаа өөр хэнийг ч хайрлаж байгаагүй жирийн л охин энэ нь мэдээж нэг ч удаа дурлаж хайрлаж үзээгүй гэсэн үг.Түүнд дутах зүйл юу ч байхгүй эцэг эх нь эрх мэдэлтэй том албан тушаал хашдаг тансаг гоё гэртэй бас түүнд хөөрхөн царай,гоё бие,эрдэм мэдлэг бүгд бий.Гэвч тэр БТС гэгч завхай,шалиг залуусыг үзэн яддаг учир нь тэд хэтэрхий хамраа сөхсөн хямсгар бас бүдүүлэг зантай гэхдээ царайлаг гэдэгтэй нь эвлэрдгээ нуудаггүй.Тэр бусад өдрүүдийн адил ариун цэврийн өрөөнд орчихоод үсээ самнан дүрэмт хувцасаа өмсөнө.Доошоо буух замаар Жүхигийн өрөөгөөр орж түүнийг дагуулсаар өглөөний цайгаа уухаар доошоо буулаа.Жүхи бол тэрний бяцхан зальтай бас өхөөрдөм дүү нь.Тэднийг доош буухад үзэсгэлэнтэй гэхэд дэндүү үзэсгэлэнтэй залуухан эмэгтэй инээмсэглэн угтана."Өглөөний мэнд охидоо тэгэхээр өнөөдөр өндөг талх бас жаахан сүү байвал ямарав?" гэсээр тэдэнд өглөөний цайг нь өгөн инээмсэглэв.Энэ бол тэдний хөгжилтэй,ухаантай,үзэсгэлэнтэй ээж нь тэд ч үнэхээр азтай охид шүү.
Тэгэхээр ээжээ өнөөдөр та биднийг хүргэж өгөхүү хэрвээ тийм бол надад гурван чихэр үгүй бол хоёр чихэр"гэж бяцхан Жүхи инээмсэглэн асуухад ээж нь тавагнаас гурван чихэр авч өмнө нь тавив.
"Тээр би хэлсэн биздээ тэгэхээр та надад том зайрмаг авч өгнө шүү" хажууд байх эгчийгээ нударсаан зальтай инээмсэглэл тодруулсан энэ бяцхан охинийг ээ!
"Ахх энэ хөөрхөн золигийгдээ мэдээж би чамд авч өгнөө одоо хурдан идэхгүй бол би хоцорх нь байна шүү "
"Би Жүхиг хүргэж өгөнгөө багштай нь удахгүй болох гүнжийн баярын тухай ярих юмаа энэ Жүхигийн хувьд маш чухал тиймээс хонгор минь хэрвээ чи яарч байвал түрүүлээд явж болно шүү"
"Зза тэгвэл би түрүүлээд явлаа"Жүхён талхнаас амандаа багтах хэмжээгээр том хазаад дараа нь бяцхан дүүгээ үнсээд өөрөө ээждээ үнсүүлэн үүдрүү алхав.
"Би фэйсбүүктээ шинэ зураг хийсэншүү хэрвээ надад хайртай бол зүрх хайргүй бол бас зүрх дараарай"
Жүхён энэ үгэнд инээмсэглэн ээжийгээ яагаад ийм жоохон хүүхэд шигт нь гайхан толгой сэгсрэв.
Тэрээр сургууль руугаа алхах замдаа өнөөдөр хэрхэн тэр завхай амьтдын нүдэнд өртөхгүй байх бас хэрхэн цайны газар хооллох талаар бодон алхана.Учир нь цайны газарт охид тэдний тойрч суугаад зөвхөн тэдний тухай л ярьдаг "Жонгүг үнэхээр царайлаг юмаа" "Тэхён маш хөөрхөн инээдэг" "Жимин үнэхээр халуухан "гээд л яг л гаж донтонгууд шиг гэсэн ч цагын дараа л гэхэд тэр дахиад тэдний тэнэг үгсийг сонсохоо маш сайн мэднэ хэрвээ сурагчид тэдний тухай ядаж бага яривал өглөө хичээлд явах сонирхолтой сонирхолгүйгын голд байрлах сэтгэл хөдлөл нь нэг тийшээ хазайчих юм шиг түүнд санагдана.
"Жүхёнаа Жүхён хөөе Аирин" гэсэн дуунаар бодлоосоо салж хашуу тийшээ харвал энэ мэдээж Сана болон Чурун.Тэд бол Жүхёны хамгийн сайн найзууд бас БТС ийг үзэн яддаг сайн охид.Гэхдээ Санагын сэтгэл доторхыг таахад хэцүү юм.Тэр Жиминрүү байнга хардаг хааяа ширтсээр л байдаг мэдээж энэ нь үзэн ядсан гэхээсээ дурласан гэмээр харц...
Сана,"Өглөөний мэнд яагаад ганцаараа явж байгаа юм Бэ эгч бас бяцхан Жүхи хайчсын"
"Тэд нилээд оройтож гарах учираас би түрүүлээд гараад ирсэн юм" \Одоо бол хурдан сургууль руу л явмаар байна\
YOU ARE READING
[Дууссан] Муу залуус эсвэл сайн охид
FanfictionСургуулийнхаа хамгийн царайлаг хөвгүүн болон царайлаг охин төгс биш гэжүү?