Нэгдэх өдрийн өглөө Жонгүг сэрүүлгэний дуунаас эрт сэрэн хажуудаа хэвтэх бүдүүлэг үзэсгэлэн гоог хараад дахиад л хэзээ ч байгаагүй инээмсэглэлээрээ инээн яагаад түүнд ингэтлээ татагдаж хамт байхыг хүсээд байгаагаа ойлгож ядан хэвтэнэ.Түүний бодлыг тасалдуулан Жүхён сэрж буй бололтой хөдлөхөд сандарсандаа буцаад нүдээ анингаа түлхэж унагаах эсвэл орилохыг нь хүлээж байтал эсрэгээрээ хүзүүнд нь улам шигдэн чанга тэврэн хэвтэв.
"Хөөе сэрснийг чинь мэдэж байнаа нүдээ нээ"
Жонгүг нүдээ аньсан хэвээрээ "Би сэрүүн биш байна"
"Чамайг тэврэхэд зүрх чинь яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг хурдан цохилоод байсан тийм болохоор чи сэрүүн аливээ бос" гэсээр өндийхөд Жонгүг буцаж хэвтүүлээд
"сэрүүлгэ дуугараагүй байнашдээ дахиад жоохон хэвт"
Тэд хэсэг хэвтсний дараа гал тогооруу орон өглөөний цай уухаар болж Жүхён өндөг болон талх шарж харин Жонгүг ширтсээр л сууна.
"Хөөе битгий намайг хараад бай надаас нүдээ нууж амьдар"гэсээр улайсан хацраа мэдэгдэхгүйг хичээн буруу харан зогсонo.
"Миний нүд би яахаа өөрөө мэднэ"
Жүхён Жонгүгийн урд саяхан шарсан өндөг болон сүү тавингаа :
"Сайхан хооллчоод гэртээ харьж хувцасаа соль би эхний цаг чамайг аргалъя"
"Хувцасаа солих шаардлаггүй "гэж сүү балгангаа тайван хэлхэд нь Жүхён гэнэт л хэзээ ч порм өмсдөггүйг нь санан нүдээ эргэлдүүлнэ.
"Жүхи өчигдөр нилээн"...... Жонгүгийн үгийг таслан Жүхён идэж байсан талхандаа гахангаа "нээрэн Жүхи байгаашдээ "гэсээр дээшээ гүйчихэв.
Харин Жонгүг яаж ийм царайнаас ийм ухаан гардаг байна гэж бодсоор үргэлжлүүлэн сүүгээ ууна.
Жүхиг оройтож сэрээснээс болоод Жонгүгийн машинтай хүргэж өгөхөөр болон дахиад л хамтдааа явна.
Жүхи машинаас буунгаа Жонгүгт эрхлэн"Ахаа та намайг тархад ирж авхуу? "хэмээн хошуу амаа сунган байж асуухад Жүхён нүдээ томруулан:
"Хөөе Бэ Жүхи чи чинь бас юугаа яриад"..... Жонгүг дахиад л үгийг нь таслан:
"Тэгэлгүй яахав ах нь амттай хоол авж өгнөө"
Жүхи,"Тиймээ гоёдоо би таньд хайртай"гэсээр Жонгүгийн хацар дээр үнсээд цааш гүйн явчихав.
YOU ARE READING
[Дууссан] Муу залуус эсвэл сайн охид
FanfictionСургуулийнхаа хамгийн царайлаг хөвгүүн болон царайлаг охин төгс биш гэжүү?