13.Төгсгөл

755 68 6
                                    

 *Flashback*

Чуруны сууж явсан онгоц осолдсон гэсэн мэдээгээр бүгд түргэний тасагын гадаа ирсэн байв.Гаднаас хар хөлсөө цувуулан амисгаадан орж ирэх Тэхён үүдний танхимд Хусогоор аргадуулан уйлан суух Санаг харан зогсоход Намжүүн орохыг дохив.Эмнэлэгийн өрөөнд эм тарианы үнэр ханхилах бөгөөд Жонгүгт тэврүүлэн зогсох Жүхён хоосон газарруу нүд завчилгүй гөлрөх Жимин нар мөн тэдний цаана арьс нь зомби гэлтэй цайсан Тэхёны үзэсгэлэнт охин хэвтэнэ.

 "Т-тэр я-яачихсан юм бэ? Удахгүй сэргэнэ тийм биздээ?" Тэхён ойлгож ядсан харцаар асуухад Жонгүг толгой сэгсэрсээр Жимин болон Жүхёныг аван өрөөнөөс гарав. Тэхён Чуруны хөрсөн гарыг атган өмнө нь өвдөглөж суугаад

 "Хөөе Пак Чурун өөдгүй охин босооч босоод ир би чамд өөрийнхөө үнэн сэтгэлийг хэлж амжаагүй байна яагаад намайг муу хүн болгоод орхиод явж байгаа юм? "тэрээр нулимс дуслуулан мэгшин уйлж байв.

***********************

 Жимин Тэхёнд хүйтэн ундаа авчирж өгөнгөө хажууд нь суугаад

 "Тэр үхэхээ мэдэж байсан бас чамайг өөрт нь хэмжээшгүй ихээр хайртайг ч мэдэж байсан.Заримдаа амьдрал бидэнд дэндүү харгис ханддаг юм.Чурун намайг Санагын сэтгэлийг жоохон ч болов бодож үз гэсэн.Үнэндээ тэр их гэнэн охин магадгүй би түүншиг охинтой дахиж таарахгүй байх тиймүү? Жонгүг Жүхён хоёрыг хэзээ ч салахгүйгээр азжаргалтай амьдраасай гэж хүссэн Жонгүг Жүхёнаас болж их өөрчлөгдснийг мэднэ биздээ?"  Жимин бага зэрэг инээмсэглэн "бас чамд захиа үлдээсэн чи уншмаар байнуу?"

 Тэхён толгой дохисоор захиаг авахад цэвэрхэн хаягласан цагаан цаасан дээр Ким Тэхёнд гэсэн байв.

 "Сайн байнуу? Чамайг энэ захиаг битгий уншаасай гэж хүсэж байна хэрвээ чи үүнийг уншиж байгаа бол би аль хэдийн энэ ертөнцийг орхисон гэсэн үг.Үнэндээ жоохон аймар л юм.Зөнчийн үгийг санаж байгаа биздээ? Миний бас бидний Хансоны үхэлд өөрийгөө битгий буруутгаарай энэ зөвхөн хувь тавилангийн дагуу болсон зүйлшүүдээ.Надаас болж хэтэрхий удаан шаналж болохгүйшүү.Чи миний хажууд байхдаа миний нулимсыг инээмсэглэлээр,уйтгар гунигийг минь азжаргалаар сольж өгсөн.Би энэ их зүйлийг чамаас авчихаад ингээд орхиод явдаг их муу охин байгаа биз.Бга сургуульд чиний шүүгээнд олон янзын чихэр байдаг байсныг санаж байнуу?Үнэндээ тэр үеэс л би чамд дурлачихсан.Битгий их гашуудаарай хэрвээ дахиж хайртай учирвал түүнийгээ алдаж болохгүйшүү.Эцэст нь хэлэхэд би чамд хайртай Ким Тэхён."

 Тэхён үүний дараагаар улам ч илүү мэгшин уйлсаар түүнтэй хамт байсан газрууд түүнээр заалгадаг байсан уран зураг бас хамтдаа наадаг байсан шигтгээн наамалыг харан дурсамжаа санагалзана.

 *Flashback*

 Жүхён өөрийг нь угтах аймшигтай гэр ороноо бодон гүнзгий амисгаа аван гэрлүүгээ орвол газар ганц ч элдэв хог новшгүй маш цэвэрхэн байгааг харан ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн хэмээн бодов.

 "Жон Жонсан Жон Мүжон Жон Жонгүг" хэмээн чангаар орилсныхоо дараагаар дээд давхраас түжигнэн бууж ирэх чимээ хүлээсэн ч сонсогдохгүй байсанд санаа нь зовон дахин орилох гэтэл 

 Жон Жүхён гэх эмэгтэй хоолой сонсогдов

 "Жүхи чи энд юу хийж яваа юм?"

 "Юу гээч эгч минь миний сайхан ээж их царайлаг хүргэндээ санаа зовоод намайг хоол аваачиж өг гэлээлдээ гэтэл танайхх яг л нохой хороо шиг байсан бас Жонгүг ах надаар гэр цэвэрлүүлж хүүхдүүдээ харуулсан яаж ийм хүнтэй амьдардаг байнаа?"  гэсээр бувтнан явахад Жүхён инээмсэглэн хоол бэлтгэхээр гал тогоонд оров.

Жүхён элдвийг бодон зогсож байхад Жонгүг эвшээлгэсээр дээд давхраас бууж ирэн "Хэзээ ирсэн юм бэ?Сэрээхгүй яасын?"

 "Сая ирсээн чи их тухтай байх шиг байхаар чинь сэрээсэнгүй "

 Жонгүг Жүхёныг чангаар тэврэн духан дээр нь үнсээд "Хоёулаа ингэж тэврэлдээгүй их удсан байна."

 "Сургуулиа төгсснөөс хойш тэврэлдээгүй юм бна"

 Жонгүг Жүхёныг өргөн уруул дээр нь үнсээд" Маргааш бусан явна шүү ачаагаа бэлдээрэй.Өмнөх романтик хосууд шиг "гэсээр чанга чанга инээв.

 Тэд азжаргалтай амьдарч байгаа хэдий эцэг эх болсон ч өмнөх романтик хосууд шигээ.Харин Жимин Сана нар удахгүй хуримаа хийхээр төлөвлөсөн.Тэхёны хувьд тэр гадаадад сурахаар явсан гэсэн ч одоог хэрнэ Чуруныг дурссар л байгаа.

 За ингээд дуусчихлаадаа ккк Sad Boy гээд шинэ өгүүллэг эхлэх гэж байгаа уншаарай энэ хүртэл хамт байсанд баярлалаа

[Дууссан] Муу залуус эсвэл сайн охидWhere stories live. Discover now