1

322 32 0
                                    

-Би ч бас чамайг санаж байна хонгор минь

Нөхөр минь өөр эмэгтэйд ийнхүү хэлэхийг сонсохдоо би одоог хүртэл түүнийг хүлээн хаалганы гадна зогсох бөгөөд гартаа атгасан цай минь хөрсөн байгааг гадарлаж байлаа. 

Хэдэн жил болж байна вэ?
Бидний гэрлэлтээс хойш?
Нэгэндээ сүйн бөгж зүүж өгснөөс хойш лав 3 жил болжээ.

Хэр их хугацаа өнгөрсөн бэ?
Түүний халамж багассанаас хойш?
Миний дэргэд байхдаа гаргадаг үйлдлүүд нь харь хүнийх мэт хүйтэн болсноос хойш лавтай нэг жил өнгөрсөн байх.

Харин миний бодит байдлыг ойлгосон мөчөөс хойш одоог хүртэл өнгөрүүлсэн таван сарыг би гуниг, ганцаардал, цөхрөлдөө баригдан давж туулсан юм.

Гэвч үүнээс цааш тэсч гарахгүй нь гэдгээ гадарлаж байна. Үйл хөдлөл, үг бүрээрээ намайг холдохыг гуйх хайртай залуугаа орхиж явах нь хамгийн зөв сонголт гэдгийг ухаарсан даруйдаа өрөөндөө орон ачаагаа баглаж эхэллээ.

∆ BLUE ∆Where stories live. Discover now