4

185 23 1
                                    

-Яажшуухан байна даа Анна?

Би багын найзтайгаа хотын төвийн жижигхэн кафед өөд өөдөөсөө харан суух бөгөөд эргэн тойрон минь кофений үнэрээр дүүрэн байх ажээ.

-"Гомдол ба тайтгарал"
Миний яг одоо мэдэрч байгаа зүйл.
Тоолохоо ч мартсан олон өдрүүдийг солиотой мэт өнгөрүүлсний дараа анх удаагаа л ийм амар тайван байна.
Петрийн нүдэнд гайхшрал, бас санаа зовинолт тодрох нь нүдэнд минь аль хэдийнэ цийлэгнэсэн нулимснаас болсон гэдгийг би сайн мэдэж байлаа. Урт гүнзгий амьсгаа аваад нуруугаа цэхлэн суухдаа
бага зэрэг мишээсхийв.
-Би сайн. Нэг цагт хуримын бөгж зүүлттэй байсан хоосон хуруу, түрээсийн байр, цалингүй амьдралаас бусдаар би сайн байна.
Петр одоо бүр ч ихээр гайхшрах бөгөөд эхэр татаж эхлэхэд минь асуух асуулт маш их бий ч тайвшрахыг минь хүлээхээр нурууг минь илэх ажээ.
-Петр! би яах хэрэгтэй вэ? Аль хэдийнэ хүнийх болсон сэтгэлийг дэргэдээ уяхыг хүсээгүй учраас л би явсан юм шүү дээ! Намайг явсныг мэдээд жаахан ч гэсэн гэмших байх, магадгүй хайртай гэж хэлээд араас минь ирээд авах байх гэж бодсон юм.
Нулимс яг л Стивийг орхиж явсан өдрийнх шиг ар араасаа асгарах нь Петрийн хариу үйлдлийг харахад хэцүү болгож байв. Гэсэн ч би үргэлжлүүлсээр.
-Би үнэхээр тэнэг юмаа. Намайг гэх өчүүхэн ч сэтгэл үлдээгүйг нь мэдсээр байж. Гэрээсээ яваад долоо ч хоноогүй байхад
салах өргөдөл ирсэн гэхээр тэр надаас салахыг хичнээн их хүсээ вэ? Тэгсэн байхад нь ч хүлээсээр байсныг яана. Стив намайг сохолчихож! Одоо би түүнгүйгээр яаж амьдрах юм бэ? Түүний үнэр миний амьсгалах агаар, түүний хоолой миний амьдрах шалтгаан байхад би цаашид яаж...яаж
Сайн найзынхаа энгэрт тэврүүлэхэд тайвшрал намайг хучин авах ажээ.
Харин тэр өдрийн маргааш өглөө нь гарын үсэгтэй салах өргөдлөө би шуудангаар явуулсан юм.

Стивгүй амьдарч сурах цаг иржээ.

∆ BLUE ∆Where stories live. Discover now