-Ингэж нэг юм! Чи ч намайг хүлээлгэхээсээ залхахгүй нь бололтой.
Стив ийн хэлээд санаа алдах бөгөөд түүнд таалагдах байх гэж найдан сонгох гэж хагас цагийг зарцуулсан даашинзыг минь үл тоох ажээ. За яахав, үүнтэй үүнгүй Стивд би үргэлж сайхан харагдана тийм үү?-Уучлаарай хайрт минь, зүгээр л бид болзолгүй их удаж...догдлоод л
Тиймээ, бид болзолгүй их удсан. Түүний төгсөлт дөхөж надтай уулзах завгүй болсноос хойш маш урт цагийг би түүнийг санаж өнгөрүүлсэн шүү дээ.
-Гэсэн ч би чамайг хүлээхээсээ залхахгүй
Тэр ийн хэлээд хацрыг минь зөөлхөн шүргэн үнсэх агаад миний хэзээ болихийг нь үргэлж тааж яддаг догдлол бидний үерхлийн 1 жилийн ойн өдөр ч яг анхных шигээ байх ажээ.
Өнөөдөр яг л жилийн өмнөх энэ өдөр шиг
нарлаг, дулаахан байх агаад навчис бас зөөлөн салхи тэр өдрийг улам илүү санагдуулах ажээ. Тэр надад хайраа илчилсэн өдрийг...
Тэрхүү өдөр гаргаж байсан Стивийн сандарч догдолсон хүүхэд шиг төрх, үргэлж гардаг хацрын хонхорхой нь ичэнгүйрэн инээмсэглэхэд нь хичнээн тод харагдаж байсныг эргэн санахдаа дэргэдээ алхаж буй хайртай залуугийнхаа яриаг хэсэг зуур алгасчихсанаа анзаарлаа. Гэсэн ч түүний ярьж буй зүйл нь Боби нэртэй хөвсгөр бор шаргал үстэй түүний хайртын тухай гэдгийг ойлгуутаа сонсоогүй байсан ч юуны талаар болохыг нь мэдэх тул тийм ч санаа зовсонгүй. Стив үргэлжлүүлэн өчигдөр тарьсан Бобигийн хэргийн талаар ярин гомдоллох бөгөөд хичээлийн хажуугаар түүнд санаа тавих нь бага зэрэг хэцүү байгаа талаар, мөн сүүлийн үед тэр улам дэггүй болж байгаа тухай, гэсэн ч Стивийн Бобиг гэх хайр хичнээн их болохыг хэлснээр түүний 3 настай эгдүүтэй нохойны тухай яриа өндөрллөө. Бидний урт хугацааны дараах болзооны эхлэл Бобигоор эхэлж байгаа нь хачин ч гэлээ тэрхүү хайр татам гөлөгийн хөгтэй явдлыг ярилцах тоолонд хүүхдээ ярьж байгаа мэт мэдрэмж төрдөг тул би дуртай байдаг билээ. Ийн бодох зуур Стивийн аав болсон түрх төсөөлөгдөж өөрийн эрхгүй инээд хүрэх ажээ. Тэр ч үнэхээр сайн аав болно байх даа тийм үү?
Стивтэй учирсан мөчөөс эхэлсэн миний амьдрал тэр чигтээ төсөөлөл мөрөөдөл дунд өрнөдөг болчихжээ. Өөрөө ч анзаараагүй аж. Гэвч ямар гайхалтай вэ! Бидний нэгнээ гэсэн хайр хамгийн агуу нь бас эцэс төгсгөлгүй нь...
Гүн бодлоос минь салган Стив хацар руу минь ямар нэгэн зөөлхөн зүйлээр хатгах бөгөөд гудамжинд зарагдаж байсан хөөсөн чихрээс нэгийг нь аван хацранд минь наагаад их л хөгжилтэй байгаа мэт инээх аж. Уг нь үүнийг идэх ёстой биз дээ? Гэсэн ч ялгаагүй дээ. Стивтэй байхад бүх зүйл сайхан байдаг хойно.
Яг л энэ сайхнаараа үүрд үргэлжлээсэй...
Ээлжийн гуравхан хувцастай ч сэтгэл хангалуун, уулзах зав бага ч уулзалт бүр нь хайраар бялхсан эдгээр өдрүүд энэ л хэвээрээ байгаасай...Өгүүллэгийг минь уншдаг ховор хэдхээн хүмүүстээ баярлалаа <3 бас урмыг нь үргэлж хугалж байдагт уучлаарай 😓миний бие энэтхэгт хуулийн мэргэжилээр сурч байгаа учраас зав муутай байгаа...гэснээс миний шинээр эхлүүлсэн өгүүллэгийг уншаад заавал сэтгэгдлээ хэлж өгөөрэй🙏 зохиомол дүр биш миний хайртай хүний талаар өгүүлэх болохоор өөр хүний сэтгэгдлийг бас сонсмоор байнааа. Зөвхөн сайн талийг нь биш яг байгаагаар нь бичиж байгаа болохоор надтай зэрэгцээд дурлачихваа 😂 зза хайртай шүү❤️

YOU ARE READING
∆ BLUE ∆
Short StoryТэр миний торгон халаадыг газар унахыг харах мөчдөө санаа алдав. Харин би түүний ажлийн өрөөний хаалгыг дотроосоо хаагдахыг харах мөчдөө уйлж эхэлсэн юм.