-Чи ёстой заваан юмаа
Би зочны өрөөний буйдангаа цэвэрлэнгээ ариун цэврийн өрөөнд байх Стивд хандан ийнхүү орилох бөгөөд түүний хөгжилтэйеэ инээх дуу надад хангалттай сонсогдож байв.Өчигдөр оройны бага зэргийн хөгжилдөөн одоо надад хаа сайгүй цацарсан чипсний үйрмэгнүүд, буйдан дээр наалдан үлдсэн резинэн чихэр зэргийг үлдээсэн юм.
Бүх хэргийг Стив эхлүүлсэн хэдий ч одоо цэвэрлээд зогсож буй нь ганцхан би л байна.Өглөөний цайгаа бэлдэж дууссан даруйдаа Стивд цайгаа уу хэмээн орилсон боловч түүнээс ямар ч хариу байхгүй байсан тул өөрийн биеэр залж авчрахаар түүнийг хаа сайгүй хайсан хэдий ч тэр хаана ч байсангүй.
Хувцасны шүүгээн дэх бүхий л хувцаснуудаа гаргаж, гал тогоо, угаалгын өрөөний шүүгээнүүдийг бүгдэнг нь ухаж төнхөж яг л хаа нэгтээ Стив байгаа мэт түүнийг хайж байв.
Эцэст нь эмх замбараагүйгээр хөглөрөх эд зүйлс, буулгасан гэртээ ганцаар буйгаа ойлгохдоо өвдгөө тэврэн эхэр татаж эхэллээ.
Бас нэгэн Стивгүй өдрийг галзуурал дунд өнгөрөөх нь ээ.

YOU ARE READING
∆ BLUE ∆
Short StoryТэр миний торгон халаадыг газар унахыг харах мөчдөө санаа алдав. Харин би түүний ажлийн өрөөний хаалгыг дотроосоо хаагдахыг харах мөчдөө уйлж эхэлсэн юм.