2

237 29 0
                                    

-Сэрээрэй үзэсгэлэн гоо минь
Стивийн сайхан хоолой намайг нойрноос минь татаж чангаах бөгөөд урууланд минь инээмсэглэл авчрав.
-Ойлголоо хайрт минь, одоохон бослоо
Нойрмог, нүдээ хагас аниатай хэлсэн өгүүлбэрийнхээ араас гэрлэлтийн эхний жил өглөө бүр тэвэрч сэрдэг байсан нэгнийг тэвэрхээр гараа сунгасан боловч хий хоосон ор баригдахад нүдээ алгуурхнаар нээлээ.
Намайг хүйтнээр угтаж авсан бодит ертөнц, түрээсийн жижиг байр, хүлээж авсан өдрөөсөө хойш гар хүрэлгүй орхисон шүүгээн дээрх гарын үсэгтэй салах өргөдөл зэрэг нүдэнд минь харагдах бөгөөд дахин нэг ганцаардмал өдөр эхэлж байна.

∆ BLUE ∆Where stories live. Discover now