5

152 23 3
                                    

-Би чамаас юу ч авахгүй ээ

Бид хамтдаа нэгэн цагт хайр бялхаж байсан гэрийнхээ зочны өрөөнд өөд өөдөөсөө харан суух бөгөөд би Стивд хандан бараг шивнэх шахам  хэллээ.
Шүүгч бидний салалтанд эвлэрч болох 90 хоног өгсөн бөгөөд энэ хугацаанд эвлэрэхгүй бол хөрөнгө болоод бусад зүйлсээ хэрхэн хуваах талаар шийдвэртэй ирэхийг зөвлөсөн юм.

Харин тэрхүү өрөөнөөс  гарснаас хойш хуучин гэртээ ирэх хүртэлх бүхий л хугацаанд хэлсэн цорын ганц зүйл минь энэ байв.

-Би чамайг энэ гэрээс хоосон явуулахгүй
Стив зөвхөн гар дахь виски рүүгээ харсаар ийнхүү хэлэх нь зүрхийг минь өвтгөх аж.

-Гэрээсээ явснаасаа хойш чамайг юугаараа амьдарсныг мэдэхгүй ч тийм ч сайн байгаагүй юм шиг байна.
Түүний хоолойны өнгө яг л мөс шиг хүйтэн ажээ. Өрөвдөж хайрласан биш дорд үзсэн мэт санагдана. Арга ч үгүй дээ. Тэр одоо намайг хайрладаг байсан оюутан залуу биш бүхэл бүтэн нэг хуулийн фермийг эзэмшигчийн найз залуу, амжилттай яваа бизнесмэн юм хойно. 

-Би одоо энд амьдрахгүй байгаа болохоор түрээсийн байрнаас чамд энд дээр гэж бодож байна. 90 хоног дууссан байлаа ч би чамаас энэ байрыг авахгүй тиймээс эндээ үлд.

Стив ийн хэлээд хүрмээ аван гарахаар зэхлээ. Харин би газар ширтсэн хэвээр түүний гаран явахыг хүлээн сууна.
Гэвч хаалга хаагдахаас өмнө түүний хэлсэн үгс намайг догдлол бас эргэлзээн дунд үлдээж орхив.

-Гуйя Анна,  хаашаа ч битгий яв. Гэртээ үлдээрэй

∆ BLUE ∆Where stories live. Discover now