Soyeon өнөөх хүн амины хэргийн сэжигтэн Jeon Jungkook-ийг одоо хүртэл олоогүй л байна. Soyeon хэрэг болсон газарт ирээд тэр хавийг ажиглан харлаа. Хачирхалтай нь тэр сэжигтэй гээд хэлчих юм харахгүй байлаа. Soyeon эргэж хараад явах гэхэд өнөөх хар хувцастай залуу зогсож байв.
"Park мөрдөгчөө танд хэлэх зүйл байна."
"Юу тэр вэ?"
"Үүнийг хэлээд би шоронд орох байсан ч одоо хамаагүй ээ."
"Тодорхой хэл л дээ!"
"Үнэндээ энд болсон хэргийн сэжигтэнг би харсан."
"Jeon Jungkook уу?"
Түүнийг өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байхад хар хувцастай залуу цааш гүйж эхлэх нь тэр. Soyeon сандран араас нь гүйсэн ч тэр залуу нэлээн гүйж байгаад бараа нь ч харагдахгүй алга болчих нь тэр.
"Алдчихлаа. Гэрчээ алдчихлаа."
гэж амандаа бувтнаад хэлтэс рүүгээ явлаа. Soyeon яаж ч бичлэгийг дахин дахин үзсэн ч яг л хэвээрээ нөгөө хөгшин буцаж явсан бол, Jeon Jungkook эргэж хот руу яваагүй байв. Taejoon кофе уун явж байтал Soyeon түүнийг дуудлаа.
"Юу болоов?"
"Энийг хардаа."
"Ммм. Тэгэхээр Jeon Jungkook ойд байгаа юм биш үү? Эсвэл бүр цаашаа даваад явсан байх л даа."
"Тийм шүү дээ!"
гээд хувцасаа аваад гараад явлаа. Тэр хэрэг болсон газар ирээд цааш ой руу яван орлоо. Тэр чигээрээ явсаар л байв.
"Бурхан минь. Ямар дуусдаггүй ой вэ?"
Гэгээ тасарч байсан болохоор Soyeon буцахаар шийдэв. Доош уруудан алхаж байтал хажуунаас нь өнөөх хар хувцастай хүн гараад ирэв. Soyeon түүнд хурдхан шиг гав зүүгээд баривчлан хэлтэс рүүгээ явлаа.
"Нэр?"
"Ji Changwook"
"Та гэмт хэрэгтнийг харсан гэсэн. Тэгээд яагаад одоо болтол хэлээгүй юм?"
"Харсан болохоор хам хэрэгтэн болоод шоронд орчих байх гээд."
"Яагаад өнөөдөр зугтсан юм?"
"Намайг хэдэн хүмүүс хөөж байгаа юм. Тэднийг хараад зугтчихсан."
"За тэгвэл гол асуудал руугаа оръё. Сэжигтэн хэд орчим насны, ямаршуу хүн байсан бэ?"
"Нэлээн хөгшин хүн байсан. Алуурчинд охиныг минь алсныхаа төлөөсийг төл гээд байсан."
"Бага зэрэг намхан, 70 эргэм насны, нэлээн биерхүү хүн байсан уу?"
"Тийм ээ! Яг тийм хүн байсан."
"Таны хэлсэнд итгэе гэж бодъё. Гэхдээ та ч бас гэмт хэрэгтэн бололтой. Өөрийн хэлсэн зүйлээ яаж батлах юм?"
"Аан. Тийм. Тэр хүн хэргийн газар бөгжөө унагачих шиг болсон. Одоо байсан байрандаа байгаа байхаа."
"Шинжээчид мэдээж тэр хавийг шалгасан."
"Гэхдээ бөгж унаж байхыг яалт ч үгүй харсан."
"Таныг аваад очвол олж өгч чадах уу?"
"Тийм ээ."
-------------------------------------
Soyeon бөгжийг уутанд хийн хадгалаад өнөөх өвгөний ажлуулдаг хоолны газар руу явав. Хоолны газарт орж ирэхэд хананд хөгшний охинтойгоо авахуулсан зураг бололтой зурагнууд өрөөстэй байх аж. Зургуудыг сайн ажиглан харж байгаад зураг болгон дээр хөгшин бөгжтэйгөө байгааг ажиглаад амжлаа.
"Өвөө! Энд хүйтэн үдон гоймон өгөөч."
"За одоохон."
"Өвөө энэ зурагнууд дээр зүүсэн бөгж таны бөгж үү?"
"Мм. Эхнэрээс минь үлдсэн ганц зүйл."
"Гэхдээ одоо хуруунд чинь алга."
"Алга болгочихсон юмаа."
"Мм. Таны охин хөөрхөн юмаа."
"Тийм байгаа биз.Даанч..."
"Юу гэж?"
"Март даа. Онц зүйл биш!"
"Энэ бөгж таных уу?"
"Тийм ээ, мөн байна. Хаанаас олоо вэ?"
"Өвөө, уучлаарай. Таныг Инчонд болсон хүн амины хэрэгт сэжиглэж байна."
"Өвөө нь хэргээ хүлээе гэж бодоод байсан юм. Чи өөрөө ирээ шив дээ."
"Хамтдаа хэлтэс рүү явах хэрэг гарах нь."
"Би хоолны газраа хааж болно биз дээ."
"Тэг дээ."
~2017.6