05

117 10 0
                                    


 Jungkook угаалгын өрөөнөөс гарсаар ийн хэллээ.

"Чи. чи байсаар байгаа юм уу?" цочирдсон бүсгүйд залуу юу ч болоогүй мэт хариулсан нь "Би энд амьдарна гэж хэлсэн шд. Аан бас би хоол хийсэн шүү!" гэх үгс байв.

"Чи юу?"

"Би хоол хийж чадна шүү!"

"Чиний хоол ч дээ! Юу л байгаа бол доо?"

"Цнцран."

"Юу вэ?Нүүрс юм уу?"

"Шарсан өндөг. Амсаад үзээ амттай"

"Болих уу даа!"

"Харж бай би идэж үзүүлье!"

Жонгүг өндгөө амандаа хийвүү үгүй юу газар нулимаад

"Паах. Юу вэ? Заваарсан юм! Уг нь гоё болсон гэж бодсон юм сан."

"Би ажилтай явлаа." гэсээр хаалгаа саван гарав.

"Хамт явья!" ардаас нь Jungkook ч бас гараад ирэв.

"Үгүй шүү!"

"Сүртэй шд! Чамтай чамгүй би дагаад л явна. Угаасаа чадах юм чинь" баатарлаг зүйл ярьж байгаа аятай Jungkook-ийг харсан Soyeon "Би чамайг гэмт хэрэгтэн болохоос аварсан байхад чи үхэж л байдаг." гээд санаа алдав.

"Би муу юм хийх хүн бишээ. Харваас гэмгүй царайтай байгаа биз дээ. Тэглээ ч яг ч үхээгүй шүү." гэснээ хэсэг асуух эсхээ бодож бодож "Гэхдээ чи яагаад надаас айгаагүй юм?" гэх асуултыг тавив.

"Би хэлсэн шдээ. Би бол цагдаа. Юунаас ч айж болохгүй. Эр зориг гэх зүйл цагдаа хүнд байх ёстой."

"Тэгсэн ч чи эмэгтэй хүн шдээ."

"Хэдий тийм ч сул дорой байхад би дургүй. Үргэлж хүчирхэг байх нь хамгийн чухал зүйл. Эмэгтэй хүн гээд бүх зүйлд бууж өгөөд байвал юу болох юм? Би эмэгтэй хүмүүсийг харин ч хүчирхэг, хатан зоригтой байгаасай гэж хүсдэг."

"Ядаж л чи ухаантай юм, луйварчаан!"

"Би луйварчин биш гэж хэлээ биз дээ."

Ингэж хэлчихээд эргэн тойрноо харахад хүмүүс түүн рүү галзуу хүн шиг л харж байв. Ганцаараа яриад байхад хэн ч байсан тэгж л харах нь мэдээж.

"Надтай битгий ярь! Хүмүүс над руу хачин хараад байна."

"Хаххаа. Тэгэхээс яадаг юм! Галзуу л гэж бодож байгаа."

Jungkook, Soyeon-ыг шоолон инээж байхад Soyeon уурандаа "Тэнэг амьтан" гэж амандаа бувтансаар түрүүлээд яваад өгөв. Jungkook араас нь уучлал гуйн гүйцэх гэж том том алхах аж.

"Өглөөний мэнд"

Taejoon инээмсэглэн Soyeon-ыг угтан авлаа.

"Өглөөний мэнд"

Soyeon ч бас эелдэгээр инээмсэглэн хэлэв.

"Хөөе! Та 2 ямар харилцаатай юм?"

Jungkook хөмсөг зангидан ийн асуухад Soyeon түүнд хариулалгүй Taejoon-тэй хэргийн талаар ярилцаж эхлэв.

"Та 2 их дотно юмаа." гэсээр Jubgkook тэр хавийг ажиглан ийш тийш сэлгүүцэх ч хэн ч түүнийг үл анзаарна. Аргагүй дээ Soyeon-д л харагдана шүү дээ.

"Муу тэнэмэл. Энийг ер нь ийшээ оруулж ирсэн нь зөв үү?" Soyeon-ыг ийн амандаа бувтнахад Choi мөрдөгч гайхсан бололтой "Юу гэнээ? Юм хэлсэн үү?"

"Өө. Choi мөрдөгчөө, Юу ч бишдээ. Юм хэлээгүй." Soyeon бага зэрэг санаа зовохын сацуу сандарсаар ийн хэлэв.

"Мм. За за"

•Өдрийн цайны цаг•

Jungkook гаднаас орж ирээд гайхширсан байртай

"Танайхан хайчаав?"

"Зарим нь отолтондоо яваад,зарим нь гэрч,хохирогчийн гэрийхэнтэй уулзах гэж яваад,харин зарим нь хоол идэхээр явсан."

"Чи юм идэхгүй юм уу? Би өлсөөд байна."

"Чи өлсөж үхсэн юм биш биз?"

"Мэдкүэ. Юу ч гэсэн өлсөж байгаагаа л мэдэж байна."

"Би юм идэхгүй ээ!"

"Soyeon-аа?"

"За."

"Би чамд сайн юм шиг байна."

My Namja Chingu is a GhostWhere stories live. Discover now