Chapter 7

99 11 0
                                    


Soyeon аль хэдийн унтжээ. Түүний унтаж буйг Jungkook нүд салгалгүй харна. Тэр цаг руу харах үед цагийн зүү 2 цаг 45 минутыг заана. Аль хэдийн шөнө дунд болж. Jungkook Soyeon-оос холдон гадагш гаран саравчинд орж суугаад хэн нэгнийг хүлээнэ. Хүлээнгээ хөлөөрөө тоглон, элдэвийг бодох түүний дэргэд хэн нэгэн суулаа.
“Өө. Changwook” Jungkook дэргэд нь суух нэгнийг их л дотночлон байх аж.
“Jungkook .Аль хэдийн 30 хоног өнөрч.” залуу харин тийм ч таатай биш өнгөөр харьцах нь тэднийг дотно хүмүүс үү? Танил төдийхөн үү? гэдгийг ялгах боломжгүй болгоно.

“Мм. Тийм ээ. Би ч бас мэдэж байгаа.”

“Soyeon-той байхад 61 хоног үлдсэн. Тэгээд л чи..” Changwook-ийн яриаг таслан Jungkook-ийн тааламжгүй хоолой сонсдов.
“Битгий. Мэдэж байна. Энэ тухай бүү дурс!”
“Ойлголоо.”
“Би түүнд хэлэх хэрэгтэй байх. Тийм үү?” Jungkook санаа зовсон, басхүү хэлэхийг үл хүссэн аятай байх хоолойг нь сонсоод л мэдсэн залуу зөөлхөн дуугаар “Одоохондоо хэрэггүй байхаа.” хэмээв.

“Би тэр өдөр Saeyeon-ы гэр рүү явах хэрэггүй байж.”
“Гэхдээ Saeyeon чамд ямар их сайн гэдгийг битгий мартаарай.”
“Би явлаа.” Jungkook ийн хэлчихээд босоход Changwook ч бас явахаар болон тэд салах ёс хийгээд 2 тийш салан явлаа

•Инчон•

“Хэзээ сэргэхийг сайн мэдэхгүй байна.” эмч энэ байдалд дассан бололтой ямар ч нүүрний хувиралгүй хэлж байв.
“Гэхдээ та эмч биз дээ?” Saeyeon-ы хэлсэн үгэнд эмч бухимдсангүй. Эмчийн ажил л энэ шүү дээ. Бүгд л эмч л амь аврах болно гэдэгт итгэдэг.
“Би эмч. Би бурхан биш шүү дээ. Би бүхнийг эмчилж,бүхнийг хийж чадахгүй.”
“Гэхдээ түүнд найдвар байгаа биз дээ?” Saeyeon сая л юу хэлснээ ухааран санаа зовнонгуй басхүү ичсэн байртай дахин асуулт тавив.
“50-50% л.”
“Ядаж л 50% байгаа юм байна.”

•Сөүл•

“Soyeon-аа! Жаахан амар л даа.” Jungkook гоншигонох аятай хэлэв.
“Ажил хийж байхад битгий саад болоод бай!” Soyeon залхсан аятай түүнд ийн хэлчихээд ажилдаа л хамаг анхаарлаа хандуулна. Харин Jungkook-ийн тэвчээр алдарсан бололтой. “Пак Инжон!” хэмээн орилж орхив. Гэхдээ мэдээж ууртай биш л дээ. Түүнийг уурладаггүй гэдэг дээр бүхий л эд хөрөнгөө тавья.
“Хөөе!Яагаад жинхэнэ нэр хэлээд байгаан бэ?”
“Амры!Амры!”
“Амраач дээ!”
“Чамайг ингээд байхаар би яаж амрах юм?Хамт амры!”
“Чамайг дахиж отолтонд авч явахгүй ээ!……………” гэсээр үглэж байхад цаанаас Choi мөрдөгч ирж яваа харагдав.

“Жонгүг! Хойшоо суу! Чуи  мөрдөгч ирж байна!”
“Ёоо. За за. Тэрнээс би юугаараа дутуу болоод байнга хойно суудгийн?”
“Taejoon-д махан бие байгаа.Чамд байхгүй!”
“Пшшш. Taejoon гэнэ шүү! Choi мөрдөгч л гэнэ биз дээ.”

Taejoon машинд суунгаа “Хэлтэс рүү явцгаая.” гэв.

Замд явж байтал Taejoon хэлэх гээд хэлж чадахгүй, сандарсандаа ийш тийш гүйлгэнэх нүдээ тогтоох аядан “Нөгөө... нөгөө Soyeon-аа”
“За?” бүсгүй түүний юу хэлэх гээд ингэж их сандчаад байгааг гайхав. Угийн сандруу хүн, одоо бүр ч сандрах нь жаахан инээдтэй харагдаж байгааг нуух юун.
“Анх удаа хамт онхолдсон үеийг санаж байна уу?”
“Юу?”
“Нөгөө юу л даа. Машин бариад явж байсан чинь ваар хагараад тэгсэн машин чамд сайн болцон?”
“Айн?” Яг юу яриад байгааг нь ойлгож ядан байх бүсгүйг хараад Taejoon улам л сандрах ажээ.
“Бишээ! Ваар надаа сайн болонгуут би чиний толгой дээр хагалцан.”
“Юу яриад байгаан бэ? Онигоо юм уу? Инээдтэй биш л байна даа.”

“Энэ муу сэтгэлээ ч илчилж чадкун байж!Цонхоор гаргаад чулуудчих юмсан!” Taejoon-ийг ажиглаж байсан Jungkook хүүхэд шиг л амандаа бувтнан сууна.

“Үгүй ээ! Би вааранд сайн болцон чинь би чиний толгой дээр хагараад...” гэснээ Taejoon уртаар санаа алдаад “Болохгүй нээ.Дараа хэлье. Илүү дээр үед, илүү сайн бэлдээд.”
“Чиний хайртай ваар хагарцан юм уу?”
“Үгүй ээ.”

Тэдний тэнэглэлийг харж суусан Jungkook шогшрон “Ийм юм ч ойлгохгүй байж яаж цагдаа болсон юм болдоо?” хэмээчхээд цонх руу хараад “Хөлдүү мөснүүд шүү.” гээд инээд алдав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 12, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My Namja Chingu is a GhostWhere stories live. Discover now