Хотын энд тэндгүй 'Эрэн сурвалжилж байна' гэсэн хаягтай Jungkook-ийн зураг байх аж. Хар хувцас, хар малгай, хар маск зүүсэн залуу тэр бичгийг харан зогсож байснаа явж эхлэх үед түүний хөл доголж байгаа нь анзаарагдах аж. Өнөөх залуу явсаар зам мэдэхгүй байгаа бололтой "Мухар гудам юм байхдаа?" хэмээн амандаа бувтнан цааш доголсоор явлаа. Гэтэл гудамны үзүүрт 1 эмэгтэй "Туслаарай" гэх дуу сонсогдоход залуу эргэж хараад явах гэснээ болиод өнөөх эмэгтэйн зүг явлаа.
"Эмэгтэй хүнтэй ингэж харьцах нь бүдүүлэг хэрэг биш гэж үү?"
"Чимээгүй явсан нь дээр байх шүү!"
"3-н эрэгтэй, ядарсан бүсгүйн мөнгийг дээрэмдээд л. Муухай байна шүү!"
"Яв гэсэн шүү!"
"Хэн нь явах ёстой гээч? Та 3!" эмэгтэй хүний хоолой сонсогдоход хар хувцастай залуу эргэж харахад цагдаа хувцастай эмэгтэй байв. Ард нь бас 3-н цагдаа. Өнөөх залуу сандран хар саравчтай малгайгаа доошлуулан эргэж харлаа.
"Тэднийг хэлтэс рүү аваад яв! Би эмэгтэйг тайвшруулаад энэ залуутай аваад очъё"
"Ойлголоо." гээд 3н цагдаа нөгөө 3-ыг аваад явлаа.
Цагдаа бүсгүй тэдэн рүү ойртон "Park Soyeon гэдэг. Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч. Та айх хэрэггүй." хэмээн бүсгүйд эелдгээр хэлэв.
"Уучлаарай. Би завгүй байгаа тул одоо ингээд явах хэрэгтэй байна." залуу тэдний яриаг таслан хэлэв.
"Би тантай хэрхэн холбогдох вэ?"Soyeon-ыг ийн асуухад залуу сандран
"Би маргааш өөрөө цагдаагийн хэлтэс дээр очъё."
"Ядаж холбогдох дугаараа?"
"Утсаа алга болгочихсон байгаа. Би өөрөө очъё!"
"За за. Тэгвэл танд найдлаа шүү."
Залуу шууд л цаашаа яваад өгөв. Soyeon түүний доголох хөлийг хараад гайхаж байсан ч зүгээр өнгөрөөв. Soyeon бүсгүйг аван хэлтэс рүү явлаа. Хэлтэс дээр ирээд Soyeon ширээний ард бүсгүйн өөдөөс хараад
"Нэр?"
"Kang Mina."
"Та тэр залуустай ямар холбоотой вэ?"
"Танихгүй ээ."
"Тэр залуус хууль бус бараа зөөвөрлөдөг гэдгийг мэдэж байсан уу?"
"Үгүй ээ. Би тэднийг танихгүй! Үнэхээр!"
Soyeon бүсгүйтэй цаг гаран ярилцлаа.
"Тийм ээ. Би 1 хэсэг тэдэнд бараа нийлүүлдэг байсан ч хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө больсон юм. Даанч тэд надаас салахгүй байсан."гээд бүсгүй уйлж эхлэхэд Soyeon ард нь очоод мөрөн дээр нь зөөлөн цохиод гарлаа. Бүсгүй уйлсаар л. Soyeon кофений машинаас кофе аваад ууж зогсохдоо амандаа бувтнаж байв.
"Яагаад би тэр залууд тэгж их итгэсэн юм бол?"
Царайгаа ч харуулахгүй, доголж байсан сэжигтэй залууд цагдаа хүн хирнээ итгэсэн нь хачирхалтай.
~2017.6