Chapter 6

108 10 0
                                    


Soyeon-ы талаас

Би хийж байсан зүйлээ орхиод Jungkook рүү сонин хараад "Юу?" хэмээн итгэж ядсан аятай асуув.

"Чи өөрийнхөө царайг хардаг ч болоосой. Итгэчихсэн юм уу?" Jungkook тас тас хийтэл хөхрөн, намайг шоолох ажээ.

"Үгүй ээ. Тэгээгүй" Би сандарсандаа болоод ширээн дээрх бичиг цаасаа онгичон худлаа юм хийж байгаа дүр үзүүлэхэд

"Чи сандраад байна шдээ."

"Чи хоол захиалж идэх тухай бодож байна уу? Хоол захиалцгаая!" Би түүний өлссөн ходоодыг ашиглан энэ яриаг эцэс болгохоор шийдлээ.

"Нээрэн үү? Тэгье!" тэрээр их л баяртайгаар хүлээн зөвшөөрөв.

Ямар тэнэг юм бэ? Ийм юмаар тоглож болохгүй гэж эцэг эх нь хэлдэггүй юм байхдаа? Азаар сул тал нь хоол болохоор л чимээгүй боллоо. Үгүй байсан бол газар доогуур ортол шоолох байлаа шүү. Ядаж байтал нээрээ царайлаг сүнс юмаа. Аймшгийн кино наснаасаа их үзлээ. Ийм сүнс харж байгаагүйм даа. Хамгийн царайлаг сүнс гэдэг шагнал авмаар юм. Soyeon-аа чи юу бодоод байгаа юм бэ? Тэр бол царай муутай бах! Хамгийн царай муутай сүнс! Тэнэг юм бодохоо боль!

"Юу бодоод байгаан?"

Jungkook миний нүүртэй маш ойрхон нүүрээ авчираад ийн асуув.

"Ю.юу ч биш ээ! Хол.холдооч"

"Чи үнэхээр ичимхий юм аа"

"Тийм бишээ"

"Аливээ хоол ирчихээд байна. Чи гарч авах хэрэгтэй."

"З.за одоохон."

"Хурдалаа өлсөөд байна"

"Одоохон л доо."

Намайг хоолоо аваад орж ирэв үү үгүй юу Jungkook хоолыг нь булааж аваад идэж эхлэв.

"Чи их идэх юм аа" Jungkook надад эмэгтэй хүн бага идвэл сайхан харагддаг тухай лекц тавьж байхад түүний үгийг шууд л таслан өөрийн бодлоо хэллээ.

"Сайн идэж байж хүчтэй байна шд" үнэн л биз дээ? Мөрдөгч хүн хүчтэй байх хэрэгтэй.

"Би юм идээгүй үхчихээгүй л байна" инээдтэй Jungkook гэх надаас өөр хүнд харагддаггүй залуугийн амнаас ийм үг гарсан нь үнэн шүү.

"Чи сүнс. Би хүн байхаа" түүний сэтгэл ямар байхыг бодолгүй ингэж хэлчихээд жаахан харамсав.

"Чи сүнс биш ч. Гахай байх!" тэгэхээр энэ залуу юм бодоогүй байж. Тоглоом хийж байхыг бодоход.

"Царайлаг гахай чи хаанаас олж хараав?"

"Гахх. Царайлаг гэчихжээ" гэснээ ярианыхаа сэдвийг гэнэт л өөрчлөн "Ингэхэд чи яагаад мөрдлөгөнд гарахгүй байгаа юм?" гэж гайхан асуув.

"Ммм. Энд бичиг баримт, тэгээд цахимаар хүмүүсийн мэдээллийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Маргаашнаас л гадуур явна даа. Одоохондоо энэ хавиа цэгцлэх хэрэгтэй."

"Гэхдээ миний хэрэг. Тэр юу болсон юм?"

"Инчонд болсон хэрэгт 2 сэжигиэн байсны 1 нь чи, нөгөө нь 70 гарсан хөгшин хүн байсан юм. Тэгээд залуу хүн болохоор бяртай гээд чамайг сэжиглэж байсан ч тэр өвөө болж таарсан."

"Мм. Үнэндээ би сэтгэлзүйч л дээ. Тэгээд хүмүүсийн амьдралыг сонсоод байхаар миний ч бас сэтгэл санаа тогтворгүй болчихдог юм. Би инчонд байдаг ойд байхаар тайвширдаг болохоор тийшээ явсан юм. Тэгээд би модон дунд өнхөрч байснаа санадаг. Цаашаа юу болсонг огт санахгүй байгаа."

"Ммм. Санавал хэлээрэй. Би чамд туслахыг бодьё"

"Гэхдээ чамд хэлэх 1 зүйл байна."

"Юу юм?"

"Тэр нөгөө…"

•Инчон•

"Өвөө тэр сэргэхгүй бол яах вэ? Хүн дуудаад эмнэлэгт хүргэвэл ямар вэ?"

"Харин ээ? Saeyeon миний охин яваад хүн гуйгаад ирэхийг бод! Энэ хүүг аврах хэрэгтэй шүү дээ."

"За."

Өвөөгөө гарсны дараа Saeyeon ухаангүй хэвтэх хүн рүү хараад "Jungkook-аа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өвөөгөө гарсны дараа Saeyeon ухаангүй хэвтэх хүн рүү хараад "Jungkook-аа. Үхэж болохгүй шүү! Заавал амьдраарай."гэж хэлээд гарав.

My Namja Chingu is a GhostWhere stories live. Discover now