Taejoon гайхсан байртай "Тэр өвөө юу?"
"Тийм ээ." Soyeon-ы хэлсэн үгэнд одоо ч итгээгүй бололтой Taejoon дахин асуулт тавих ажээ.
"Яагаад?"
"Хохирогч охиных нь аминд хүрсэн юм билээ." Soyeon гуниглангуй хариулахад Taejoon дүрс хийн уурлах нь түүний хэзээ ч хэнд ч харуулж байгаагүй дүр төрх гэлтэй.
"Хуулийг хараал идээсэй! Шүүхийн хийж чадаагүй зүйлийг тэр өвөө хийж шүү дээ! Гэтэл тэр настай хүнд 10 жил гэсэн үү? Бурхан минь! Тэд галзуу байхаа."
"Ммм. Гэр бүл нь гомдолтой байна гэж давж заалдсан гээд боддоо. Хүний үнэргүй амьтад гэж тэд байх."
"Гэхдээ тэр Jeon Jungkook хайчсан юм бол?Сэжигтэн шиг л алга болчхоод мэдэх юм алга."
"Тийм ээ. Тэр ч бас толгой өвтгөсөн асуудал болоод байна." Soyeon толгой сэгсрэн хариулсан нь энэ аж.
"Хүмүүс цагдаа нараас айдагт би дургүй."
"Гэнэт яагаад сэдэв өөрчлөөд байгаа юм?"
"Зүгээр л.Энэ бүх хэргүүдээс залхаад."
"Мммм."
Soyeon ажлаасаа гаран гэртээ ирлээ.Хэд хоног ирж хоноогүй гэр нь харанхуй бас гунигтай.Гэрлээ асаагаад Soyeon орилон хойш ухарлаа.
"Чи.Чи.Энд ю.юу хийж байгаа юм бэ?"
"Би чамтай хамт амьдрах гээд."
"Ю.юу?"
"Танилцъя! Jeon Jungkook."
"Яаж орж ирсэн юм?"
"Ханаар"
"Юу? Чи галзуу юм уу?" айдастайгаар хэлсэн Soyeon-ы үгийг сонсоод дооглон Jungkook инээгээд "Магадгүй л юм." гэх нь Soyeon-ы дургүйг хүргэчихэв.
"Юугаа яриад байгаа юм?"
"Надад хүрээд үз дээ." Jungkook нэг л хачин шоглосон байртай инээгээд байсан болохоор Soyeon сэжиглэнгүй түүн рүү ойртон хүрч үзлээ.
"Юу вэ? Яачхаад байгаа юм? Зүгээр л байна шүү дээ." Soyeon түүн лүү тэнэг хүн харсан аятай харна.
"Сонин юм даа?"
"Яасан юм?"
"За байж бай. Би энэ хаалгыг онгойлгохгүй гарна. За юу?" Jungkook өөрийгөө батлах дараагийн алхам хийсэн нь энэ байлаа.
"Тоглоод байгаа юм уу?"
"Үгүй ээ."
Jungkook хаалгыг онгойлгохгүй гараад буцаад орж ирэхэд Soyeon өөрийн харсан зүйлдээ итгэсэнгүй.
"Энэ чинь одоо юу вэ? Би сэрүүн зүүдлээ байна уу?"
"Үгүй ээ. Энэ бодит."
"Зүүв зүгээр мөрөөрөө явж байгаа хүний амьдралд гарч ирсэн чи юу вэ? Сүнс үү?"
"Чи хөлөөрөө явж байж юун мөрөөрөө явдаг вэ? Бас нэмж хэлэхэд би сүнс үгүйгээ ч мэдэхгүй байна. Үнэндээ чамаас өөр хүн намайг харахгүй байгаа."
"Би зүгээр л хувь заяаны мөр ярьсан шд. Хэрүүл өдөөд байгаарай сүнс гуай! Хөөчихнө шүү!"
"Хэрүүл өдкү бол хөөхкүм байна тэ?"
"Хэн тэгсийн?"
"Чи!"
"Би тэгээгүй шд!"
"Чи луйвар хийдэг байхаа! Худлаа яриад сурцан юм байна шд."
"Би луйварчин биш! Цагдаа хүн шүү!"
"Худлаа яриал. Чи яалт ч үгүй луйварчин. Хөөнө гээл амьдруулах юм яриж байснаа би тэгж хэлээгүй гээд 5 минутын дотор хэд эргээд байгаан? Муу луйварчин! Чи яаж намайг харж чаддаг байнаа? Чи намайг харж чаддаггүй байсан бол чамд хамт амьдрахгүй байх байсын."
"Би амьдраад өг гэж гуйгаагүй биз дээ?"
"Над шиг царайлаг хүнтэй хамт амьдрах гэж байгаадаа баярла!"
"Би чамаас хөөрхөн байгааз дээ."
"Хүмүүсээс санал асуулга авах уу?"
"Хэрэггүй!Намайг өглөө сэрэхэд явсан байгаарай!"
"Хоолны юм авах нь яадаг юм? Өлсөж үхлээ."
"Сүнс байж!"
"Сүнс ч гэсэн бие махбодтой!"
"Хэрүүл өдөөд байгаа юм уу?"
"Чи өөрөө тэгээд байгаа биздээ?"
"Мэдкүэ явж үз!"
•Soyeon-ы бодол•
Тэнэг сүнс! Өөрийгөө юу гэж бодсын? Царайлаг гэсэн үү? Мэлхий ч тоохгүй царайтайм байж! Оронд нь Choi мөрдөгч царайлаг. Ёоо. Өглөө сэрэхэд байхгүй байгаасай. Зүгээр л ажлын ядаргаанаас болж харсан хий юм байсан байгаасай.•Өглөө•
Soyeon орноосоо босоод угаалгын өрөө орж нүүр гараа угааж байхдаа гэнэт өчигдрийн сүнсийг санав.
"Нөгөөх чинь явсан болов уу?"
Soyeon гялс хувцсаа солиод өрөөнөөсөө гарахад гэрт нь хэн ч байхгүй байхыг хараад "Ахх. Зүүд байж. Ашгүй дээ." хэмээн санаа алдав.
"Өглөөний мэнд" гэх дуу гарах мөчид Soyeon дахин зүүд байгаасай хэмээн найдлаа.