Тэр хоёрын анхны шөнөөс хойш аль хэдийн 7хоног өнгөрчээ. Энэ хугацаанд тэд хоёул хоёулаа буцаад энгийн амьдралдаа орхийг хичээсэн боловч бэлгийн харьцаа гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Ялангуяа Бархасын хувьд. Тэр шөнийн үйл явдал Бархасын анхных байсан ч тэр өөрөө мэдрээчгүй.
***
Өнөөдөр бол тэдний хоёр дахь болзоо. Тэд энэ удаа согтууруулах ундаа хэрэглэхгүй, гадуур явахгуй байхаар тохирч Билгүүний гэрт зурагтаар нь кино үзэн сууна. Харамсалтай нь тэд хоорондоо 3 метрын хол зайд суух бөгөөд хоёул төв царайлан киногоо үзэцгээн. Харин тэднийг харсан аавууд нь "Та хоёрыг хэн хос гэж хэлэх юм. Ядаж ойрхон суугаад гарнаас нь ч болтугай бариач, нөгөөдөр хөрөнгө оруулагч ирэх гээд байна ойлгож байна уу" гэлцгээн. Мөнгөнд дуртай аавуудынхаа утсан хүүхэлдэй нь болсон тэд дуртай дургүй хамаагүй нэгэндээ ойртон суулаа. Билгүүн Бархасыг мөрөөр нь тэвэрч харин Бархас эргүүлэн бэлхүүсээр нь тэвэрлээ. Тэгсэн ч аавууд "инээ, жаргалтай байгаа юм шиг харагд, нэгнээ эрхлүүл" гэх мэтээр үгэлсээр л... Билгүүн Бархасын зовлонт болзоо нар жаргахтай зэрэгцэн төгсгөл болсонч хоёр аавын "бид ярилцаж байгаад та хоёрыг түр хугацаанд хамт амьдруулхаар болсон. Учир нь хөрөнгө оруулагчийг зочид буудалд биш залуу гэй хосуудтай хамт амьдруулвал бидэнд л ашигтай. Тиймээс гуйя аятайхан шиг л байгаарай даа" гэх мэдэгдэл тэднийг давхар давхар шоконд оруулав.
****
Маргааш өдөр нь тэд өөрсдийнхөө шинэ байшинд зориулж тавилга авхаар хамтдаа явцгаалаа. Энэ тэдний гурав дахь болзоо нь болж буй юм. Хэдий энэ болзоонд тэр хоёр хоёулахнаа байх ёстой ч аавууд ажигласаар л... Үгэлсээр л...
Тэдний хамтдаа явж өөрсдөдөө зориулж авсан тавилгануудаас хальт дурдвал цэлгэр том ор, цагаан өнгийн хар өнгийн ууссан толботой хувцасны шүүгээ, модон 4 хүний хоолны ширээ, зурагт үзэхэд зориулагдсан хөвсгөр буйдан гэх мэт тавилгууд байжээ. Ингээд Билгүүн, Бархас хоёр маань хамтдаа нэг дээвэр дор, нэг өрөөнд, нэг хөнжилд унтахаар болж байгаа юм даа.
YOU ARE READING
Гэрээт үерхэл
RomanceХоёр залуу мөнгөний шуналт аавуудаасаа болж үерхэх болно. Тэдний үерхэл хэрхэн үргэлжлэх бол? Жич:- Энэ нь гэй өгүүллэг юм