04 Тоглоцгооё

1.1K 64 0
                                    

Нар аль хэдийн тэнгэрт мандсан ч манай хоёр унтсан хэвээр. Бараг өдөр болж байх үеэр тэр хоёрыг Акио сэрээн хамтдаа дугуй хоолны ширээний ард суун хоолоо идэцгээн.
Хоолоо түрүүлж идэж дууссан Бэби "өчигдөр бид хоёрыг уучлаарай, би түүнийг шийтгэх хэрэгтэй байсан юм гэхдээ шагнал болчихсон л доо, би үнэхээр сайн" гэхэд Баади идэж байсан хоолондоо гахаж цацна. Акио энэ хоёрыг шоолсондоо ч тэрүү нүүрэндээ инээмсэглэл тодруулан"би буруу боджээ" гэж зөвхөн өөртөө л сонсогдохоор хэлээд хоолоо үргэлжлүүлэн халбагдлаа.
****
Баасан гаригын үдэш. Энэ өдөр л Бэбигийн зугаацах ганц өдөр нь учир нар жаргасан хойно нүд нь сэргээд л гангалж гангалж байгаад гарч явав.Шөнөжингөө шоудсан бололтой Бэби гэртээ ирж хоносонгүй. Маргааш өглөө нь 10 цагын үеэр Баади Бэбигийн утасруу залгахад эмэгтэй хүний шингэн хоолой "байнуу" гэхэд Баади хэсэг зог тусан зогссоноо "Дугаар андуурчихсан байна уучлаарай" гээд тасалчихав. Тэгснээ нүүрэндээ хорон инээмсэглэл тодруулан амандаа "олчихлоо" гэлээ.
****
Өнөөдрийн оройн хоол яг л гэр бүлийн уулзалт шиг байна. Учир нь Баади Бэби хоёрын маань эцэг эхүүд хамтдаа хооллож байгаа билээ. Баадигаас бусад нь л инээж хөхрөлдөж байлаа. Үүнийг анзаарсан Акио юу болсныг асуутал гэнэт Баади нүднээсээ нулимс урсгалаа. Энэ үйлдэл хүн болгоныг гайхшруулав. Баади уучлал гуйгаад оройн хоолоо үргэлжлүүлэн идэв.
****
Оройн хоол ч дуусч манай хоёр гэртээ орж ирлээ. Акио Баадигийн жинхэнэ гэрт хонохоор явсан тул тэд өнөө шөнө хоёуулахнаа хононо. Бэби Баадигаас оройн хоолон дээр яагаад нулимс унагасаныг нь асуувал хариуд нь
Баади:- Төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм
Бэби:-төлөвлөгөө ??? Юун төлөвлөгөө
Баади:- цэвэрхэн салах төлөвлөгөө. Би чамд хаягдаж хоёулаа салвал манай талд ямар ч хохиролгүй. Анхнаасаа энэ үерхэл ердөө хөрөнгө оруулалт авахын тулд л байсан шүү дээ
Бэби:- тэгээд намайг золионд гаргаж байгаа юм биз дээ. Тэгүүл өнөөдрийн үйл явдал жүжиглэлт байсан байх нь ээ.
Баади:- жүжиглэлт ч гэсэн шалтгаан байгаа шүү. Чи бол миний найз залуу тийм байж өөр охинтой гадуур хонож болж байгаа юм уу
Бэби:- аргагуй л шилдэг сурагч шүү. Гэхдээ би зүгээр л ашиглуулчихгуй тиймээс тоглоцгооё. Хэнээс нь болж салсан нь хожигдон. Дүрэм нь их энгийн худал юм зохиохгуй зөвхөн үнэн дээр л тулгуурлан жүжиглэн. Тоглох хугацаа хязгааргүй.
Баади:- болж байна.
Ийнхүү тэд гар гарнаасаа барилцан бяцхан тоглоомыг эхлүүллээ.

Гэрээт үерхэлWhere stories live. Discover now