Бэби гэртээ ирэн ширээн дээрээ бичиг баримтуудаа тавихад дундаас нь жижигхэн дөрвөлжин цаас унав. Аван харвал " Загвар зохион бүтээгч Бархас" гэсэн нэрийн хуудас байлаа. Тэр нэрийн хуудсан дээр өөрийнхөө аз жаргалыг дахин олох бүхий л арга замыг бичсэн мэт.
****
Бэби компанийхаа чухал хүмүүсийн нэг учир ядах юмгүй загварийн ертөнцөд хөл тавихаар болов. Ингэж байгаа нь Баадитай ойртох гэсэн оролдлого гэж болохуйц.
****
Баадид маш боломжийн нөхцөлтэй гэрээ I Daab гэх компаниас санал болгосон ч тэр зөвшөөрхийг хүссэнгүй. Учир нь Бэбигийн компани гэдгийг тэр мэдэж байсан юм. Гэхдээ л тэр зөвшөөрсөн ягаад гэвэл тэдний гэр бүлд яг одоо маш хүнд үе тохиогоод байгаа юм. Баадигийн аав нь луйвардуулж бүхий л хөрөнгөө алдсан. Өрөнд баригдаж, эцэг нь шоронд ч орж магадгүй болоод байгаа юм. Угийн хүссэн хүсээгүй нь ямар хамаатай гэж өнөөгийн нийгэмд бол мөнгө бүх зүйлийг удирдаж байгаа харгис үе.
****
Өндөр шилэн барилгын хурлын өрөөнд дугуй ширээ тойрон албан хувцас өмссөн хүмүүс сууна. Тэд хоорондоо нийт 3 цаг суун ярилцсаны эцэст босцгоон гар гарнаасаа барилцаад хурлын өрөөнөөс нэг нэгээрээ цуван гарав. Өрөөнд ердөө Баади Бэби хоёр үлдэж хоорондоо ийнхүү ярилцана.
Бэби:- Удаан уулзсангүй шүү.
Баади:- Удаан биш ээ, хоёулаа хэд хоногийн өмнө гудамжинд таарсан.
Бэби:- Намайг танисан юм бол мэндлэхгүй дээ.
Баади:- тэр үед чамтай ярих юм байгаагүй.
Бэби:- Чанга байна шүү
Баади:- ярих юм чинь дууссан бол одоо ингээд явы даа гээд Бэбиг мөрлөн хажуугаар нь зөрөн гарав.

YOU ARE READING
Гэрээт үерхэл
RomanceХоёр залуу мөнгөний шуналт аавуудаасаа болж үерхэх болно. Тэдний үерхэл хэрхэн үргэлжлэх бол? Жич:- Энэ нь гэй өгүүллэг юм