06 Анхны хайр&Эцсийн яриа

942 60 0
                                    

Баади гайхал дүүрэн нүдээр Бэби рүү ширтэн "хоёулаа сая хэдэн удаа хийлээ дээ, чи чинь яачихсан юм бэ? Ханахгуй байна гэж үү, үнд оролгүй зүгээр л хэлчихээч дээ, хүн өөрийхийгөө хэлж өгч байхад" гээд хошуугаа унжуулан суухад нь Бэби уруул дээр нь шоб хийтэл нь үнсчихээд "яасан ч өхөөрдөм юм бэ дээ, чи хэтэрхий халуухан байгаа болохлээр л дахин дахин хүсээд байгаа юм шүү дээ. Миний шалтгаан гэвэл үү? Энэ ердөө л мөнгөнөөс болсон. Намайг 6р ангид байхад би гэдэг бацаан нэг охинд дурлаж байсан юм. Тэрнийхээ араас тасралтгүй гүйсны эцэст нэг өдөр болзоонд явах эрхээр шагнуулж билээ. Манайх гэдэг айл тухайн үед их ядуу, харин тэднийх гайгүй амьдралтай айл байсан. Тийм айлын охиныг тансаг газраар дагуулж явах хэрэгтэй гэж бодоод би ээжийнхээ картнаас их хэмжээний мөнгө нууцаар авсан. Гэвч тэр мөнгө нь ээжийх биш ажлых нь газрын мөнгө байж таарсан. Би тэрийг нь ч мэдэлгүй ганц өдрийн зугаандаа үрчихсэн. Надаас болоод ээж минь их хэмжээний өрөнд орж шоронд ч орж магадгүй болоод хаа сайгүй мөнгө хайн явж байгаад зам тээврийн осолд орсон. Азаар ч гэмээр юм уу азгүй ч гэмээр юм уу ээжийг маань дайрсан хүн хөрөнгөтэй ганц бие авгай байж таарсан. Тэр эгч ээжийн бүх өрийг дарж мөн бидний амьдралыг ч сайжруулж өгсөн хэдий ч манай ээжийг дахиж алхаж чадахааргүй болгон хувиргасан. Хамгийн хогын нь юу гээч аав маань тэр авгайтай явалдаж адаг сүүлд нь ээжээс салж тэрэнтэйгээ суусан. Удалгүй шинэ эхнэрийх нь зүрх нь бага багаар үхэж эхлэхэд тахир дутуу ээжийн минь зүрхийг нөгөөхдөө шилжүүлж ээжийг минь алсан" гэхэд Баади "авгай гэж танай ээж чинь их залуу хүн байсан даа" хэмээн асуухад Бэби санаа алдсаар "Манай аав ханаж чадахаа мэдэдгүй хүн. Намайг төгсөх ангид орох үед аав нөгөө авгайгаа алаад шинэ залуу, үзэгслэнтэй эхнэрээр солчихсон. Одоогын миний ээж гэгдэх хүн надаас ердөө 10 насаар л эгч гээд боддоо. Би ээжийнхээ амиар олдсон хөрөнгийг алдахыг хүсээгүй юм"
****
Баади Бээди хоёр үерхээд аль хэдийн 4сарыг ардаа үлдээжээ. Тэдэнд хэлсэн хугацаа нь дууссан ч гэсэн манай хоёр үргэлжлүүлэн үерхсээр л байгаа билээ. Тэд маань хоёул оюутнууд тул 9сар өнгөрснөөс хойш тэдний хамт байх хугацаа нь багассан билээ. Мөн хамт амьдрахаа больсон нь ч нөлөөлсөн байх. Тэгсэн хэдий ч тэдний нэгэндээ тавих халамж нь багасаагүй билээ. Бэби бизнэс удирдлагын чиглэлээр сурдаг бол Баади ирээдүйн шилдэг загвар зохион бүтээгч болохоор суралцаж байгаа билээ.
***
Намрын дунд сар гэсэндээ хүйтэн салхиар үлээж, үе үе цас орно. Навчнууд аль хэдийн модноосоо салан оджээ. Манай хоёр илүү хүйтэрхээс өмнө хамтдаа салхинд гархаар шийдэн анхны шөнөө өнгөрүүлсэн зуслан руугаа дахин явав. Баади Бэби хоёр тэр л модон байшинд өдөрийг хөгжилдөн өнгөрүүлж харин шөнө болоход янагийн ажил руугаа орно. Зугаалга дуусаж Бэби Баадиг гэрт нь хүргэж өгөөд ороход нь сайн гэгч нь үнсэж байгаад оруулав. Энэ нь тэдний хувьд цоо шинэ зүйл байлаа. Гэхдээ хачин нь Бэби аялалын бүхий л хугацаанд Баадируу гунигтайгаар харж байснаас гадна өмнө нь огт хийж байгаагүй өвөрмөц өвөрмөц үйлдлүүдийг хийж байсан юм.
***
Оройн 22:00 цаг Баади Бэби хоёр нэгнээ компиютерийн араас бие биенээ харан ярилцацгаана:
Бэби:- надад чамтай ярих чухал юм байна
Баади:- юу болоод ийм шөнө залгаад байгаа юм бэ
Бэби:- Хоёулаа салы!!!
Баади:- Яагаад???
Бэби:- би анхны хайртайгаа дахин таарсан. Энэ удаа бүх юм өөр аав ч зөвшөөрсөн, дахиж чамтай зуухалдах шаардлага алга. Баяр хүргэе чи тоглоомондоо яллаа
Гээд Бэби тасалснаар тэдний яриа дууссан юм. Энэ нь тэдний сүүлийн яриа болсон юм.

Гэрээт үерхэлWhere stories live. Discover now