Баади Бэби хоёр салснаас хойш нийт арван жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд хоёул өөрсдийгөө Хөгжүүлэн, алдар нэрт хүрсэн билээ. Бэби одоо аавынхаа байгуулгын гүйцэтгэх захирал хийж байгаа бол Баади өөрийн хувийн брэндээ гаргаж Азийн алдартай хувцас загвар зохион бүтээгч болжээ.
***
Дахиад л зуны улирал эхэлж нар халуун элчээ дэлхий рүү илгээнэ. Энэ аагим халуунд хүн бүхэн л амралтаа авч гадуур зугаацаж байхад хоёр хүн л гартаа байх бичиг цааснуудруугаа анхаарлаа хандуулан алхацгаана. Тэд бүхий л ухаан санаагаа цаас руугаа төвлөрүүлэн эргэн тойрноо үл тоон урд урдаасаа, нэг нэгэн рүүгээ алхацгаана. Алхах тусам тэдний хоорондох зай бага багаар ойртож эцэст нь ухаангүй хоёр маань мөргөлдөхөд агаарт цагаан цааснуу хийссээр газарт унана. Тэд нэгэнрүүгээ харахчгүйгээр уучлал гуйн цааснуудаа түүн аваад хоёр тийш салан алхав. Яг арван алхам алхасны дараа тэд хоёул эргэн харснаар тэдний харц тулгарлаа. Хэдхэн хором зог туссан хоёрын дэгжин хувцас өмссөн нь нүүр буруулан хамаг хурдаараа алхалсаар машиндаа оров. Харин хослол өмссөн нь юу ч хийлгүйгээр араас нь харан зогссоор үлдлээ.
YOU ARE READING
Гэрээт үерхэл
RomanceХоёр залуу мөнгөний шуналт аавуудаасаа болж үерхэх болно. Тэдний үерхэл хэрхэн үргэлжлэх бол? Жич:- Энэ нь гэй өгүүллэг юм