Ихэр мэт 2 байшин өөд өөдөөсөө харан байрлажээ. Залуухан байхаасаа үерхсэн 4 найзынх байлаа. Оюутан цагаас бие биенээ таних бөгөөд одоогоор даруй 20 жил болжээ. Нэг хосынх 2 хүүтэй бөгөөд нөгөө хос нь ганц охинтой.
Хоёр хүү олон насны зөрөөтэй ба харин бага хүү охинтой чацуу.
Хүүг нь Жимин, охиныг нь Сорим гэдэг. Тэр хоёр бараг л төрснөөсөө хамт өссөн.
Багаасаа бие биенээ харсан учраас хүйсийн ялгаа тийм ч их байгаагүй юм. Хамт унтах, бие биенээ үнсэх, тэврэх гэдэг их хялбар бас дуртай байсныг ч дурдах зүйтэй байх.
Бага ангийн 3-р ангиас л тэд хүйсийн ялгаагаа хүчтэйгээр мэдэрсэн юм. Жиминий найзууд охинтой найзалдаг, тэр дундаа хамаагүй бие биендээ хүрэх тэдэнд хачин санагддаг учраас шоолдог байлаа. Энэ үеэс тэд бага ч гэсэн хөндийрсөн.
YOU ARE READING
My lesbian
FanfictionЧим чим!!! 15 хэсэгтэй бяцхан өгүүллэг. (Хэсэг тус бүрийн хэмжээ өөр болно) Жимин & Сорим Миний лесби охин Сорим өөрийнхөө ямар хүйстнээ сонирхдог гэдгээ мэддэггүй бөгөөд тэрний багын найз Жимин нь үүнийг шийдэхэд нь туслах болно.