Сорим: яаа жимин чи намайг орхиж болохгүй. Энэ даашинзтай явж болохгүй байна.
Жимин инээгээд: даашинз биш өсгийтэй гутал гээч гээд шатаар өгсөж ядан явах гоёлын даашинзтай соримыг шоолон хэллээ.Тэдний төгсөлтийн үдэшлэг болох ба гоё ганган хослол, даашинз өмссөн царайлаг gentlemen болон хөөрхөн ladies энд тэндгүй. Тэр дунд хоёулхнаа байхыг хүссэн хос хоёр ийнхүү дээд давхар луу гарч байгаа билээ.
Дээд давхарт жижигхэн задгай талбайтай ба доорх талбайг бүхэлд нь харж болохоор ажээ. Соримын гараас нь барин дээш хөтөлсөөр ирж хоосон ширээнд суулаа.
Дээд давхрын mini bar ажиллахгүй ч хажуу дахь хөргөгч нь харин онгорхой байлаа.
Жимин: юм уух уу
сорим: надаа ундаа гээд өсгийтэй гутлаа тайлан хөлөө амраан суулаа.
Жимин ундааг нь өгчихөөд өөдөөс нь харан инээмсэглэн суулаа.
Сорим: яасан чиний өмнө гутлаа тайлчихсан чинь гэхэд нь жимин үнслээ.
Жимин: ямар ч үйлдэл хийсэн хөөрхөн болохоор чинь харсан юм гээд инээлээ.
Сорим толгойгоо сэгсрэн: өнөөдөр биш ээ. Битгий уруулын будаг арилгаад бай.
Жимин: ахиад л будчих гээд ахин үнслээ.
Сорим: чиний уруул улаан болчихлоо.
Жимин: чамайг үнссэн гэдгийг хүн болгон мэднэ шд гээд соримын ундаанаас уулаа.
Сорим ундаагаа татаад: минийх гэчихээд тэрнээс чинь болж их олон охид намайг сүрдүүлсэн.
Жимин инээж: ижил хүйстэн найз охидууд чинь үү
сорим нүдээ томруулж: яаж мэдсэн юм
жимин: намайг ч бас сүрдүүлсэн гээд чи ижил хүйстэн гэж хуурах хэрэггүй байсан юм
сорим: би чамаас бусад эрэгтэйчүүдийг сонирхдоггүй. Тийм болохоор би худлаа яриагүй.
Жимин: надаас илүү олдохгүй болохоор л тэр
сорим нүдээ эргэлдүүлсэн ч өмнө нь байсан тэр хөвгүүн аль хэдийн сайхан залуу болчихоод байгааг мэдэж байлаа.
Царайлаг төрх, өргөн мөр, булчинлаг бие, ширүүхэн шийдэмгий мөртлөө хүүхэд шиг гэнэн гээд л тэрний хайртай, хайрласан, хайрлаж буй энэ залуу хичнээн сайхныг тэр маш сайн мэднэ.
Жимин: хөл чинь амарсан уу, доошоо буух уу
сорим гутлаа өмсөөд: тэгье гээд гараас нь сугадан инээмсэглэсээр шат уруудлаа.Жимин соримыг хөтлөн явахдаа энэ эмэгтэйг өөрийн болгосондоо хязгааргүй их баярлана. Дурласан сэтгэлээ мэдэж, нууцханаар хайрлаж, сэтгэлээ илчилж, хайрлагдаж үзжээ. Хайрлагдсаар ч байгаа билээ.
YOU ARE READING
My lesbian
FanfictionЧим чим!!! 15 хэсэгтэй бяцхан өгүүллэг. (Хэсэг тус бүрийн хэмжээ өөр болно) Жимин & Сорим Миний лесби охин Сорим өөрийнхөө ямар хүйстнээ сонирхдог гэдгээ мэддэггүй бөгөөд тэрний багын найз Жимин нь үүнийг шийдэхэд нь туслах болно.