15 Happy ending

1.1K 54 2
                                        

4 найзын ихэр мэт хоёр байшин дуу шуугианаар дүүрчээ.

Бяцхан хүүгээ тэврэн гадаа суух сорим, том болсон 2 охиноо өвөө эмээ нартайгаа хэрхэн тоглохыг харна.

Хэдийгээр аав ээж нар нь эрт эмээ өвөө болохгүй гэсэн ч нэгэнт болчихсон хүүхдийг байхгүй болгох биш сургуулиа төгссөнийхөө дөнгөж дараахан жирэмсэн болсноо мэдэж дараа жил нь анхныхаа охиныг өлгийдөн авсан билээ.

Сорим мэргэжилтэй болох сонирхолтой байсан ч хичээнгүй гэгч нь сурч, өөрийг нь хайрлах нөхрөө хараад заавал тэгэх шаардлагагүй гэдгийг ойлгож хоёр дахь охиноо тун удалгүй тээсэн юм.

Хоёр охиноо өсгөж, хүмүүжүүлэх эцэг эхээ асран халамжлах ихээхэн том үүргийг гүйцэтгэдэг тэрээр саяхан амаржсан бөгөөд энэ удаа хүү төрүүлсэн байна.

Хаалгаар хослол өмсөж, гартаа хар ажлын цүнх барьсан жимин орж ирлээ. Хоёр охин нь гүйлдэн ирж аав руугаа үсэрлээ. Ээжийгээ болохоор тоодоггүйн байж гэж гомдолдог ч гэсэн зураг зурахдаа ээжийгээ илүү гоёор зурдаг болохоор сорим баяртай байдаг байлаа.
Жимин охидоо өргөн зочны өрөөндөө орж ирээд эцэг эхчүүдтэйгээ мэндэлнэ. Сорим хойноос нь орж ирэхэд жимин охидоо буулгаад хүүгээ тэврэн үнэрлэчихээд өрөө рүүгээ явлаа.

Дугуйтайгаа явж байсан нэгэн жаал хашааны хаалга онгойлгон ахаа эгчээ би ирлээ гээд байшин руу орсон бөгөөд бага охин нь түүн рүү очин ямар оройтож ирдэг юм гэж уурлаад эгч бялуугаа үлээчихсэн гэж хэллээ. Харин жаалхүү өө тийм үү гэж харамссан ч шинжгүй хэлээд гараас нь хөтлөн зочны өрөө рүү явцгаалаа

My lesbianWhere stories live. Discover now