08 Өглөө

1K 49 0
                                    

Сорим урьд нь сэрдэг цагаасаа эрт сэрлээ. Өөрийг нь тэврээд хэвтэх багын найзаа хараад догдлох мэдрэмж төрлөө. Гэхдээ л өмнө нь хамт тоглодог байсан туранхай бяцхан хөвгүүн өөрчлөгдөж байгааг тэр мэдлээ. Төвөнх нь ил гарч, өөрөөс нь өндөр болоод одоо арай илүү өргөн цээжтэй болжээ. Царайг нь хараад том болсныг нь мэдэх ч өчигдөр өөрийг нь эсэргүүцэн, хүчлэн хийснийг нь бодохоор хачин санагдана. Хэзээдээ ингэтлээ том болчихоо вээ? Гэмээр л санагдана.
Тэврэлтийг нь сулруулаад дээш болон эгц өөдөөс нь харан хэвтлээ. Гараа өргөж хөмсөг, хамраар гүйлгэлээ. Царайлаг ч юм шиг.
Охидуудтай байхад сонирхолтой байдаг ч тэр жиминий дэргэд өөрийгөө маш амар амгалан тайван байгаагаа мэдлээ. Нүүрээ ойртуулж хамарт нь хамраа хүргээд инээлээ. Ингэх бүрт нь жимин хамраа үрчийлгээд муухай царайлан холддог гэдгийг саналаа. Гараа хүзүүгээр нь оруулан улам ойртон хэвтлээ. Амьсгал нь мэдрэгдэж уруулаа бага зэрэг хөдөлгөхөд л үнсэхээр болов. Үнсэх эсэхээ шийдэж ядан хэсэг хүлээлээ. Зүрх нь нэг хэмнэлээр боловч илүү хурдан цохилохыг мэдэрлээ.
Соримын урд багын найз нь биш өөрийг нь эзэмдсэн дажгүй хөвгүүн байна. Бусад хөвгүүдтэй харьцуулахад хамаагүй өөр. Тийм царайлаг биш ч байж магад. Гэхдээ үргэлж өөрийнх нь талд байж, ярих зүйлийг сонсдог, хөөрхөн гэгч инээдэг энэ л залуу бүх эр хүйстнээс илүү санагдлаа. Тэр магадгүй өөрийнхөө ямар хүнд татагддаг болохоо ойлгосон байх.
Уруулаа зөөлөн наахад жиминий зөөлөн уруул угтлаа. Өчигдрийнх шиг хүчтэйгээр шунаглаагүй, энхрийлж үнсээгүй боловч нууцаар ч гэсэн үнсэхэд үнэхээр тааламжтай байлаа.
Жимин гэнэт л гараа бэлхүүсээр нь ороон огцом татан тэврэхэд нь сорим цочсон ч инээмсэглэлээ. Өөрийг нь явуулахгүй гэж байгаа мэт халуун тэврэлтэнд нь уусан ханасан нойр нь буцан ирлээ.

Жимин сэрээд нүднийхээ өмнөх царайг хараад эхлээд гайхсан ч баярлан инээмсэглэлээ. Урт сормуус нь чичрэн уруул нь үнсээч гэж байгаа юм шиг л харагдана. Үнсэхээр ойртох үедээ тэр цаана харагдах цагийг харлаа. 7:30 болжээ. Нүдээ томруулан огцом босоход сорим ч бас сэрлээ.
Сорим: яасан бэ гэсээр өндийхөд нь
жимин: хоёулаа хичээлтэй ш дээ санаж байна уу?
Сорим нүдээ томруулаад: нээрээ тийн шалгалттай гэсээр нүцгэн чигээр дүрэмт хувцсаа өмсөхөөр бослоо.
Жимин: дотуур хувцсаа мартваа гэж хэлчихээд гэр лүүгээ яаравчлан гүйлээ.

My lesbianWhere stories live. Discover now