Ахлах сургуульд орохдоо тэд нэг сургуульд байлаа. Энэ үед жимин өөрийгөө соримд татагдсан төдийгүй, түүнд сайн гэдгээ мэдрээд байлаа.
Урьд нь ярилцдаг байсан шигээ биш ч тэд хаяа ч болов хэнд ч хэзээ ч хэлж боломгүй нууцуудаа уудлан ярина.
Өмнө нь хэлсэн шиг жимин, сорим хоёрын эцэг эхүүд сайн найзууд, басхүү залуухан сэтгэлгээтэй хүмүүс. Хүүхдүүдээ ахлах сургуульд орсноос хойш удаагүй байхад хамт нэгэн clubд аваачлаа. Угаасаа үзэхээс хойш жоохон үедээ эцэг эхийнхээ хажууд ууж үзэх хэрэгтэй гээд тэднийг шар айраг болон коктейлоор дайлсан билээ.
Сорим: аав энэ чинь хачин гашуун ч юм шиг амттайн байна гээд ярвайн байж шар айрагтай аягаа заан хэлнэ. Харин жимин тоосонгүй гулсуулж орхилоо.
Жимин: тийм гоё биш ч гэсэн яахав ээ гэхэд нь аав болон соримын аав буюу дуудаж заншсанаар ах нь магтан мөрөн дээр нь цохилоо.
Сорим ээж нарыг дуурайн коктейл уун, жимин аав нарыг дуурайн шар айраг ууна.
Эцэг эхчүүд нь ярилцан удаан сууж, тэр хооронд хүүхдүүдээрээ ч бас тоглоом хийн зугаатай нэгэн оройг өнгөрүүлээд гэр лүүгээ харьцгаан алхлаа. Намар болсон ч сэрүүн биш тул эхлээд аавууд, ээжүүд тэгээд хүүхдүүд эгнээнд орсон мэт дараалан алхана.
Сорим даадаггүй бололтой ганц аяга коктейл болон шар айраг уусан ч хацар нь бага зэрэг улайн дуу нь чангарчээ. Жиминд нөлөөлөөгүй болтой чанга ярих соримыг дотроо шоолон алхана.
Сорим: надад чамд хэлэх зүйл байна гээд жиминий гарнаас гэнэтхэн татан хэлэхэд нь жимин эцэг эхчүүд рүүгээ харж хэсэг азнаснаа эргэн сорим руу харлаа.
Сорим: чи надад уурлаж магадгүй л дээ. Гэхдээ хэлэхгүй байхаар бүр бачимдаад хэлэхгүй бол л болохгүй юм шиг байна гээд жимин рүү ширтлээ.
Жимин: юу юм? Ингэтлээ сүрхий царай гаргаад
сорим: үнэндээ байнаа, би ижил хүйстэн.
Жимин гайхсандаа айн?!! Гэхээс өөр үг хэлж чадсангүй. Өөрийнх нь сэтгэлтэй охин ийм үг хэлэхээр гайхахгүй өөр яахав дээ.
Сорим: тийм ээ. Ижил хүйстэн ... юм шиг байна.
Жимин: яагаад тэгж бодоод байгаа юм. Ямар нэг юм болсон юмуу
сорим толгой сэгсрээд: намайг хүнтэй үерхсэнийг мэднэ биз дээ. Тэр үеэс л өөрийгөө ижил хүйстэн гэж бодох болсон. Тэр хүнээс ямар нэг мэдрэмж аваагүй, үгүй ээ аваагүй биш нэг тийм хачин таагүй. Тухгүй тийм л байсан. Хүрэхээр бие арзаганаад муухай юманд хүрч байгаа юм шиг.
Жимин санаа алдан хэлэх үг бүрийг нь анхааралтай сонсоно.Үүнээс нэг их удалгүй сорим ангийнхаа нэг охинтой үерхэж эхэлснээ хэлсэн бөгөөд тэр үед жимин ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байлаа. Сайн охин нь ижил хүйстэн бас үерхэж байгаа. Эрэгтэй хүнтэй үерхэж байснаас эмэгтэй хүнтэй үерхсэн нь дээр ч юм шиг. Гэхдээ л тэрэнд өөрийнхөө сэтгэлийг илчлэх бодол байсангүй. Нууцхан хайр нь сэтгэл дотроо байсан нь аль алиндаа зүгээр гэдгийг тэр мэдэж байсан юм.
YOU ARE READING
My lesbian
FanfictionЧим чим!!! 15 хэсэгтэй бяцхан өгүүллэг. (Хэсэг тус бүрийн хэмжээ өөр болно) Жимин & Сорим Миний лесби охин Сорим өөрийнхөө ямар хүйстнээ сонирхдог гэдгээ мэддэггүй бөгөөд тэрний багын найз Жимин нь үүнийг шийдэхэд нь туслах болно.