4 сайн найзууд хүүхдүүдээ шалгалттай гэдгийг нь мэдсээр байж гэрт нь үлдээгээд өөрсдөө Герман руу шинэ жилийн яармаг руу очихоор явсан билээ. Жиминий ах нь одоогоор гадаадад эрдмийн зэрэг гэх нэрийдлээр амьдарч байгаа ба гэр лүүгээ ирэлгүй аль хэдийн хоёр жил болжээ. Нэг үгээр өвөл дөхсөн 11 сарын сүүлээр жимин сорим 2 долоо хоногийн турш хоёулхнаа байхаар болсон билээ.
Сорим гэртээ хоол хийх ба гаднаас жимин уут дүүрэн snack барьсаар орж ирлээ. Тэд хамт хоол идчихээд соримын санал болгосноор гэрт нь байсан хэдэн шил шар айргыг гарган уухаар болов. Жимин нөгөө л юу ч болоогүй мэт царай гаргах бол сорим балгах болгондоо хөмсгөө зангидан өөрийгөө барихыг хичээнэ.
Сорим: чи ер нь хаанаа ингэтлээ уугаад сурчихсан юм гээд ахин нэг балган хэллээ.
Жимин: хаана ч биш. Зүгээр л би гайгүй даадаг бололтой.
Сорим: чи уудаг шигээ бас орондоо төрөлхийн сайн байх тэ гэсээр хэлсэн үгэндээ тачигнатал инээхэд нь
жимин хөмсгөө өргөн: юу гэнээ?
сорим: зүгээр л гээд хүнтэй унтаж үзээгүй хүн буруу үг хэлснээ ойлголоо.
Хэсэг чимээгүй байсны дараа сорим ам нээж: би найз охинтойгоо оролдож үзсэн
жимин ойлгоогүй бололтой: юуг?
Сорим харин хачин царайлаад: унтах гэж ер нь бол секс хийж. Гэхдээ эмэгтэй хүмүүсийн хооронд секс гэхээр сонин юм гээд стаканаа хэр тунгалаг болохыг харах мэт дээш өргөн харлаа.
Жимин: тэгээд яасан чамд таалагдав уу гэж бараг уурласан өнгөөр хэлэхэд нь
бага зэрэг халчихсан сорим анзаарсангүй бололтой толгой сэгсрэн: надад таалагдаагүй онцгүй байсан. Анх удаа үзэж байгаа болохоор гэж хэлсэн ч гэсэн би тийм зүйлд дурлана гэж бодохгүй байна. Бас салчихсан.
жимин тайвшран санаа алдаад: ижил хүйстэн биш гэдгээ мэдэв үү
сорим толгойгоо дохиод: зүгээр л эмэгтэй хүн эмэгтэй хүнтэйгээ амархан ойлголцож дотно болдог гэдгийг л андуурчихсан юм шиг гээд буйдан дээр очин дээш харан хэвтлээ.
Жимин аяган дахиа дуусгачихаад буйдангийн өмнөх хэсэгт авчирсан snack задлан идэн суулаа. Сорим өмнө нь суусан жимин рүү гараа явуулж бараг л тэврээд snack аас нь атган ам руугаа хийлээ. Жимин бага зэрэг хачин болсон ч өөрийгөө барилаа.
Жимин: зурагт асаах уу
сорим: үгүй ээ хэрэггүй юм гараад байдгийн гэснээ асаачих. Асаагаад MTV дээр тавьчих гээд өндийн суулаа. Жиминийг хөгжмийн суваг дээр тавихад There's nothing holding me back гэх эхэлж байлаа. Сорим дууг дууриан жиминий өмнө амаа хөдөлгөх бөгөөд дахилт хэсэг нь явж эхлэхэд үсчин бүжиглэх аядаад тэрнийг татаж босгоод өөрөө урд нь хамаа намаагүй биеэ хөдөлгөн бүжиглэх аядна. Ахин нэг удаа дахилт хэсэг рүү ороход сорим нойл руу хар хурдаараа гүйн орлоо. Дуу дууссаны дараа амаа арчин гарч ирлээ.
Жимин: яасан бөөлжчихөв үү гээд зурагтны дууг багасгахад
сорим: аанхан гээд тэрний хажууд очин суугаад зөөлөн налаад дотор онгойчихлоо гэв.
Жимин: муу байсан юмуу?
Сорим жиминий гараас бариад: бүжиглэчихсэн чинь хачин болчихсон, одоо бол юу юунаас илүү маш сайн байна гэлээ.
жимин гарыг нь зөрүүлэн атгаад хойш буйдан налаад нүдээ анин байж ядан цохилох зүрхээ чагнана.
Сорим эхлээд атгаж байснаа дараа нь зөөлөн суллаад гараа татаж аваад гарынх нь алгаар хуруугаа гүйлгэн тоглоно. Жимин нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууна. Дараагийн мөчид сорим жиминий өвөр дээр гаран суулаа. Тэд дотно ч гэсэн ийм үйлдэл хийдэггүй тул жимин гайхан өндийлөө.
Сорим инээмсэглэн байж: жимин аа. Хоёулаа унтах уу гэж хэлээд үнслээ
YOU ARE READING
My lesbian
FanfictionЧим чим!!! 15 хэсэгтэй бяцхан өгүүллэг. (Хэсэг тус бүрийн хэмжээ өөр болно) Жимин & Сорим Миний лесби охин Сорим өөрийнхөө ямар хүйстнээ сонирхдог гэдгээ мэддэггүй бөгөөд тэрний багын найз Жимин нь үүнийг шийдэхэд нь туслах болно.