Түүнийг мэдэх тэр олон сайхан залуус бүгд л тэр эмэгтэй рүү тэмүүлнэ, харах бүртээ хайр гэхгүй ч түүнээс ч илүү зүйлийг мэдэрч байвч энэ бүсгүй нөхөртэй! Сонирхолтой нь! Бүгд мэдэж байгаа ч түүнийг хоргоосоор л байдаг. . энэ зөв үү? буруу юу? магадгүй тэр бүсгүй ч энэ бүхэнд дуртай байж мэднэ.
~~~~~
Миний гэр бүл! Миний ертөнц! Миний амьдралыг харах өнцөг!
Нөхөр бид хоёр гэр бүл болоод хоёр гаруй жилийг ардаа үдсэн байв. Олон нийтэд тарсан цуутай хурим ч хийгээд амжсан. Хэн хэнийхээ талд багагүй хүмүүсийг гомдоосон боловч бид биенээ гэсэн хайраар үүнийг үл тоон энэ цаг мөчид ирсэн юм. Алдартай хүнтэй айл гэр болох хайрлуулах миний төсөөлж бодож байснаас ч хэцүү зүйл гэдгийг маш сайн ойлгоод байлаа.Жирийн нэр цэлмэг өглөө биднийг угтсан юм. Энэ өдөр тийм ч гоц гойд зүйлгүй жирийн л нэг өдөр байх байсан ч Югёмын мэдээ бүгдийг завгүй болгож орхив.
Югём: Хайрт минь! Ахнар орой бидэн дээр ирнэ гэж байна шүү.
Би: мм? Бүгдээрээ юу?
Югём: Тэгэх л бололтой. Жинён ах сая ярьж байна.
Би: мм. .
Бүрий болж нар аль хэдийн шингэн сар тэнгэрт хөөрсөн байв. Хаалганы хонх завсар зайгүй жингэнэж Югём ч хаалгаа нээхээр явлаа. Гал тогооныхоо өрөөнд тэдэнд багахан хоол бэлдэн зогстол ах нар гартаа ууттай зүйл барьсаар өрөөнд орж ирэн уутнаасаа шар айргууд гарган ширээн дээр тавив.
Би: Дэбак! Та нар үнэхээр бүгдийг нь ууна гэжүү?
Бэм: Хэрвээ бид л уух бол арай л барахгүй байх л даа. . гэж нүдээрээ инээн лаазнуудыг дээр дээрээс нь тавин өрж байлаа.
Би: өөр хүмүүс ирэх юмуу? гэхэд минь тэд бие бие рүүгээ харан том нүдэлж байгаад сая нэг Жинён ах ам нээн "Би хэлээгүй бил үү? бас хэдэн хүн ирж магадгүй ээ. Би дураараа урьчихсан юм. . " гэхэд Югём юу ч болоогүй мэт инээсээр "Зүгээр дээ хён! Манай гэр бол ах нарын ч гэсэн гэр!" хэмээв.
Би үүнд дуртай байгаагүй ч бас эсэргүүцэж чадсангүй. . Тэд нартай тийм ч дотно байдаггүй болохоор эвгүй байгаагаа илэрхийлж хэлэх тун хэцүү байдаг.Тэднийг зочдын өрөөнд оруулан хийсэн багахан хоолоороо ширээ засан авч ирсэн шар айргуудыг нь өрж өгөөд зогсож байтал гэрийн хонх ахин дуугарлаа. Гэрийн шаахайгаа зөөн алхаж ядсаар хаалгаа нээхэд Чанёол Жунин бас. . Бэкхён зогсож байв.
Олон лааз хоосрон зочдын өрөөний шалаар дүүрч нэг хартал бүгд харсан зүгрүүгээ тасраад унацгаасан байлаа. Өрөөгөөр дүүрэн архины үнэр тархаж таагүй уур амьсгал бий болсон байх ба хэтэрхий замбараагүй харагдаж байв.
Залхаж ядан газраас хөгийн түүж хаяад тэднийг буйдан луу чадахаараа зөөж зарим дээр нь хөнжил тавин унтууллаа.Ариун цэврийн өрөөнд нүүрээ цэвэрлэн унтахдаа бэлдэж байтал араас минь хүн тэврэх нь мэдрэгдэв. Мэдээж тэр Югём байсангүй! Бараг л хэн гэдгийг нь таамаглаж байсан тул дээш өндийн толинд харлаа. .
Би: Яагаад байгаа юм бэ? Чи намайг айлгаж байна шүү. .
Бэкхён: Кан Даёол! чи дэндүү удаан хүлээлгээд байна шүү дээ. . би заавал танайд ирж энэ бацаантай чинь уулзах ёстой юмуу? Чи хэлэлдээ?
Бид гурван сарын өмнөөс байж болохооргүй зүйлийг эхлүүлчихсэн юм. Тийм ч болоод байдаггүй нууцхан үдэшлэг дээр санаандгүй байдлаар дотно танилцаад авсан нь энэ бүх тэнэг зүйлсийг эхлүүлсэн юм даа. . Байж болошгүй гэдгийг нь мэддэг хэрнэ л. .
Би: Гэхдээ! манайд болохгүй гэдгийг чи мэдэж байгаа. . Нөхөр маань харчихвал яах болж байна? тэгсэн ч гэсэн чи согтуу байна! гэж уцаарлан хэлэхэд минь:
Бэкхён: үгүй дээ хайрт минь! би зүгээр харин танай нөхөр л ухаангүй хэвтэж байна! би түүнийг унагаах гэж их зүдэрлээ шүү чиний төлөө л энэ бүх лаазыг хоосоллоо.
Би: Тэгсэн ч гэсэн ах нар. .
Үүнээс бултах гэж жаахан ч гэсэн хичээдэг. .
Бэкхён: би одоо больж чадахгүй л болов уу? гэж айж байна! Гуйя Даёол~а ! хэмээн нүдээрээ инээн өрөөний хаалгыг түгжин зөөлнөөр энгэртээ наан тэврэв. "Би~би чамд хайртай штээ. . Гэхдээ хэзээ ч бүтэхгүй болохоор дэндүү их шаналах юм даа" гэж хэлээд зөөлөн уруулаа миний уруулнд хүргэн хүчтэй бус нандин үнэсэлтийг бэлэглэв. Бид энэ зүйлийг буруу болохгүй гэдгийг хэн хэн нь маш сайн мэддэг хэрнэ хорьж дийлэхгүй занганд орсон мэт байгаа нь энэ. Зөөлөн үнэсэлтээр хайраа өдөр ирэх бүр илэрхийлэх ч зөвшөөрөх тун хэцүү байдаг юм даа.
Энэ үед өрөөний хаалга зөөлөн тогших чимээ гарлаа. .
YOU ARE READING
/Who's my husband?/ Completed
FanfictionЭнэхүү бичвэрийг шинэчлэн найруулан бичсэн болно. Залуусын хайрыг татдаг тэр бүсгүй бусдыг нь үл тоон тэр залуутай амьдарлаа холбосон гэтэл яагаад дахин өөр хүмүүс гарч ирнэ вэ? EXO & GOT7