Гэртээ байсан тестээр үзэхээр зориг гарган хариугаа хүлээлээ. .
Үүнийг л харах гээд айж тэвдээд байж. Кан Даёол чи үнэхээр л хөл хүнд болж. Одоо ч бүх зүйл эхлэх байх даа.
Хэд хэдэн удаа байсан бүх тестээрээ шалгаж үзсэн. Хүүхэд гэх зүйл зүгээр нэг бий болдог бол ч . . Бэкхёнтай хамт байх болсноос хойш нөхөр бид хоёр бараг хамт унтахаа больсон тэнэг надаас л болсон ч Югём үүнийг минь ямар нэг шалтгаантай гэж жаахан хүүхдийн гэнэн цайлган хүслээр ойлгон хүлээн авдаг байлаа.
Тестийн хариунаас хойш толгойд түм буман бодол асуулт эргэлдсээр бүхэл өдрийг хана ширтэн өнгөрөөсөн байлаа. Оройн хоолны үеэр Бэкхён гаднаас тортой зүйл барьсаар инээд алдан орж ирлээ. Гайхалтай залуу шүү! Хаана ч аз жаргалтай байх юм даа. Надад ямар байгааг мэдвэл энэ сайхан инээмсэглэл үгүй болно гэхээс айх юм.
Би: Чи яагаад гэнэт хүрээд ирэв ээ?
Бэкхён: Чамайгаа санаад л ирлээ. Оройн хоолоо хийгээгүй байгаа биз дээ сайн юм болж хамтдаа хооллоё.
Би: Чи тэр үед намайг орхиод л гарсан штэ. . Би гар гэж хэлсэн ч гэсэн тэр чигээрээ гараад байхдаа яадаг юм!
Бэкхён: уучлаарай хайрт минь! харин яг тэр үед Чанёол дуудаж таараад
Би: Мм. .
Бэкхён: Надад уурлачихсан уу? арай Жинён ямар нэг юм хийгээгүй биздээ
Би: Юу гэж дээ. . тэр тийм ч муу хүн биш
Бэкхён: тэгээд яагаад дуу султай болчихсон байна?
Би: Бэкхён-а наашаа суу ярилцах зүйл байна.
Бэкхён: Тэгье ээ. Юу болсон юм бэ?
Би: Б~би хөл хүнд болчихож!
Бэкхён: Юу? . . . Надаар тоглоогүй биз дээ хэмээн аз жаргалаар дүүрэн нүдээр ширтэж байлаа.
Би: Мэдэхгүй дээ. . Энэ бүр үнэхээр байж болшгүй зүйл өөрсдийн харилцаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байтал хөл хүнд болчихвол би яах болж байна аа.
Бэкхён: Яагаад вэ? Энэ чинь хорвоо дээрх хамгийн сайхан мэдээ шүү дээ. Чи минь яагаад ингэж их айна вэ? Би хажууд чинь байна. .
Би: Хоёулаа хамт эмнэлэг рүү явъя тэгэх үү? Ганцаараа явахаас айгаад байна.
Бэкхён: Мэдээж! Явцгаая
Хамгийн ихээр айж байгаа зүй минь юу гээч? Энэ хүүхэд Югём-ынх бус Бэкхён-ых байвал яах вэ? Цэг тавихыг хүсч байсан атал томоор эхэлчих юм биш биз дээ? Салж чадахгүй бас хамт ч байж чадахгүй ийм амьдралыг хүсэхгүй байна!
YOU ARE READING
/Who's my husband?/ Completed
Fiksi PenggemarЭнэхүү бичвэрийг шинэчлэн найруулан бичсэн болно. Залуусын хайрыг татдаг тэр бүсгүй бусдыг нь үл тоон тэр залуутай амьдарлаа холбосон гэтэл яагаад дахин өөр хүмүүс гарч ирнэ вэ? EXO & GOT7