Part5

3.4K 163 6
                                    

Хүний ярианы өнгөнөөс л юуны тухай ярих гэж байгааг нь төвөггүй мэдэж болно. Жинёны хоолойн өнгө тийм ч таатай байсангүй.

Чи юу хүсч байна? Чи түүнийгээ л авах болно! Гэхдээ хэзээ ч тэр зүйл аз жаргал авчрахгүй. . .

Би: Та надаас юу гуйна гэж?

Жинён: Даёол-а? Чи миний гуйсныг үнэхээр биелүүлж чадах уу?

Чадах уу? гэжүү! Надад өөр сонголт өөр зам байгаа гэжүү?

Жинён: Чи миний гуйлтыг хэлснээр минь хийвэл би энэ тухай хэлэхгүй байж чадна!

Би: Тийм ээ! Ахаа би таны гуйлтыг юу ч байсан зөвшөөрөх болно.

Зочдын өрөөний голд зогсох бидний харц бие биенээсээ дөлж байлаа. Хаашаа харахаа мэдэхгүй харц минь ийш тийш тэнэн арван хуруугаа байраа сольтол нь оролдож хаанаас нь ч харсан миний сандарч айж байгааг мэдэж болохоор байсан.

Жинён: Би чамайг мэддэг болоод арваад  жил болж байна. Анх би чамайг Югём-тай танилцуулж байсан. . . Харин одоо энэ үйлдэлдээ харамсаж эхэллээ. .

Тэр үгээ дуусгалгүй хажуугаар минь зөрөн гарлаа.

Амьдрал мэдэхгүй жаахан охин! Түүнд мөрөөдлөөс өөр зүйл байгаагүй! Мөрөөдлөө биелүүлэхэд туслах хүн түүнээс өөр хэн байсан гэж? Пак Жинён гэх тэр л эрхэм миний замыг зааж миний түших ганц хүн!

Бүрий болж толгойд ч олон зүйлс эргэлдэж өөрийнхөө энэ холион бантан шиг амьдралаасаа хэрхэн салах тухайгаа бодсоор нэг л мэдэхэд унтаад өгсөн байлаа. Өглөө сэрээд галын өрөөндөө орон кофе бэлдэж байтал утас минь хангинаж эхлэв.

Би: Байна уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би: Байна уу?

Югём: Өглөөний мэнд! Нархан минь! Сайхан амарсан уу?

Би: Т~тийм ээ. . .

Югём: Ашгүй дээ. Ганцаараа айж байгаа байх гээд цурам ч хийсэнгүй

Би: Санаа битгий зовоорой гэж хэлсэн биз дээ.

Югём: Даёол-а?

Би: За

Югём: Жинён ах надад нэг зүйл хэлсэн юм л даа. .

Би: А~айн! . . Юу?

Югём: Ах нэг зүйл хэлэх гэж их эргэлзэж байснаа чамайг хөл хүнд гэсэн. .

Тэр Югёмд үнэнийг хэлэхийг оролдсон бололтой. . Гэхдээ мэдээж хэлж чадаагүй ийм зүйл зохиогоод хэлчихсэн байх л даа. .

Би: Үгүй дээ. Тийм зүйл байхгүй.

Югём: Үнэхээр үү? Чи шалгаж үзсэн юм уу?

Би: Шалгаж үзээгүй ч би мэдэлгүй яахав дээ. . Жинён ах манайд намайг зүгээр байгаа эсэхийг мэдэхээр ирсэн юм тэхэд би жоохон хоолоо хэтрүүлээд дотор муу байсан болохоор алдаа гаргачихсан тэгээд л ах намайг хөл хүнд гэж бодсон бололтой.

Югём: Харамсалтай юм аа. Би хүүхэдтэй болох нь гээд баярлаж байлаа. Одоо дотор нь зүгээр байна уу?

Би: Тийм ээ. Одоо зүгээр

Югём: тэгвэл болждээ. За би зураг авалттай явлаа шүү баяртай.

Югём утсаа яарангуй таслан би ганцаар ярьсаар үлдэв "Хурдан. . ." би түүнийг хурдан ирээсэй л гэж хүссэн юм.

Түүний асуулт хий хоосон байж боломгүй мэт санагдах ч бие махбодын хувьд би аль хэдийн хөл хүнд гэдгээ мэдэрч эхлээд байсан. Зүгээр л үүнийгээ үгүйсгэх гэж хичээж итгэж чадахгүй байсаар байгаа нь энэ. Шалгаж үзэхийг хүссэн ч тэр их зориг надаас гарахгүйтэй зэрэгцэж ахин ар араасаа гарах тэр их асуудлуудыг  даван гарах сэтгэлийн тэнхээ надад байгаагүй.

/Who's my husband?/ Completed Where stories live. Discover now