Part3

4.5K 159 5
                                    

Өглөөний цэнгэг агаар шувуудын жиргээнээр нойрноосоо арайхийн сэрээд долоо хоногийн эхний өдрөө гэгээлгээр эхлүүллээ.

Өглөөнийхөө цайг бэлдчихээд Югёмыг сэрээх санаатай "Унтаахай минь нүдээ нээгээрэй өглөөний цай бэлэн болчихлоо буугаад ирээ" гэж хэлчихээд будаа аягалан зогсож байтал дээрээс хөлөө хүнд хүнд чирсэн өндөр залуу нүдээ нухалсаар бууж ирэв.

Югём: сайхан амарсан уу? Миний гүнж

Би: Тийм ээ миний ханхүү сайхан амарсан уу?

Югём: Мэдээж хэрэг. цаг хэд болж байна би арай их унтсан бололтой

Би: 10 өнгөрч байна яасан

Югём: Айн? би 12:00 -оос нислэгтэй байсан юмсан. .

Би: ямар нислэг?

Югём: хэлээгүй бил үү? өчигдөр мартчихсан байна хайр нь Бэмтэй цуг Тайланд явж нэг шоунд очиж шүүгч хийчээд ирнэ удахгүй ээ долоо хонох байх

Би: мм. . Уг нь би чамайг явуулмааргүй л байна . .

Югём: Пак захирал заавал яваарай гэсэн болохоор явахгүй бол болохгүй ээ. Чи минь ойлгож байгаа биз дээ ?

Югём: Нэг их удахгүй дээ аль эсвэл ах нартай дорм-д байх юм уу? ганцаараа айж мэднэ шүү дээ

Би: Зүгээр ээ! гэртээ байж зохиолоо бичсэн нь дээр байх харин нөхөр минь хурдан явчхаад ирээрэй.

Хоолны ширээний ард бид нээх их зүйл ярьдаггүй тул урьдын адил чимээгүйхэн хоолоо идэцгээв.

Нөхрөөсөө салж ядан онгоцны буудал дээр хамтдаа хөтлөлцөн орлоо. Мэдээж алдартай хүнтэй амьдралаа холбосон болохоор биднийг хөндлөнгөөс харан хүн багагүй байдаг юм.

Анх агасэ нар надад үнэхээр дургүй байж билээ өндөг улаан лооль гэх зэрэн юм шиднэ олон нийтийн сүлжээнд бол би аль хэдийн алуудчихсан гэхдээ цаг ирэх тусам тэд намайг яг л нэг гишүүн нь мэт хүндлэх болсон. .

Өсвөр насны охин бүрийн мөрөөдлийн нөхөр баяр чинээлэг, халамжтай, царайлаг, өндөр гээд л сайхан төсөөлөлдөө умбан байдаг. Магадгүй кпоп гэх зүйлийг мэддэг сонсдог охидын мөрөөдөл шүтдэг тэр л дуучинтайгаа хамт байх байх. . Гэхдээ энэ зам. . Энэ амьдрал хэн нэгний хүсээд байх зүйл биш байсан! Зөвхөн чи жаргалтай байвал болно гэж бодож болох ч чиний ард хэн нэгний шаналал байгаа гэдгийг үргэлж санах хэрэгтэй! Чи ухаалаг байх ёстой! Чи нийгэмд сайн сайхныг түгээх ёстой! Чиний ганц л буруу алхам нөхөрт чинь болон тэр гэр бүлд бүгдэд нь аюул авчрах болно!

Югём: Хайрт минь! Санаж болохгүй шүү! Уйлж бүр болохгүй! Орой бүр ярих болохоор хөөрхөн гэг чинь инээгээд байж байгаарай за юу? ганцаараа айгаад байвал тэгээд дорм-д очоорой ах нарт чамайг очиж магадгүй гээд хэлчихсэн байгаа. .

Би: Заа! хүн загинах гээд байдаг юм! сайн байх болохоор хурдан ирээрэй.

Югём: Тэгнэ ээ.

Бэм: нислэгийн цаг боллоо Ким Югём!

Тэдний онгоцны нисэх цаг болсон гэх дуугаар яарцгаан гүйлээ. Онгоцны буудлаас гаран машинаа асаан яарангуй гэр лүүгээ явав. Ямар нэг зүйл болох гэж байгаа юм шиг л сонин мэдрэмж салсангүй. .

Гэрийнхээ хаалгаар ороод  хэд хоног ядарсан ядаргаагаа тайлан унтах санаатай шатаар алхаж байтал ард минь танил хоолой зөөлөн дуугарсан юм. .

???: ирчихсэн үү?

Би: Хэн. .?

Би энэ хоолойг хэзээд хаанаас ч таньж чадна байх. . Хорвоо дээр сонсож байсан хамгийн сайхан дууг би чамаас л сонсдог. . Гуниг зовлонг минь үргээн чиний хоолой л намайг өлгийдөн авдаг. . Чи надад тийм их хайртай шиг би чиний дуу хоолойнд тийм л их хайртай. .

Бэкхён: Чи минь үнэхээр их ядарсан бололтой. .

Би: Чи яагаад энд байж байгаа юм? Энд байж болохгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ !

Бэкхён: Яагаад хөөгөөд байгаа юм бэ? нөхөр чинь Тайланд явчихсан асуудал байгаа гэжүү? Би чамтай хамт баймаар байна! Ойлгож байна уу? Зөвхөн чамтай хамт. . Миний байх ёстой газар гэвэл зөвхөн чиний хажууд!

Гэнэн томоогүй нүднийхээ харцыг тодруулан удаанаар алхан ирсээр урд минь зогсох энэ залуу үргэлж тайтгаруулах мэт энэ дулаан тэврэлтээр намайг өөртөө уусгасаар байх юм.

Бэкхён: Цаг минут бүр чамайгаа санаад байх юм энэ яг юу гэг чинь вэ?

Би: Мэдэхгүй дээ. .Гэхдээ би ч бас чамайг санасан бололтой. . Нөхөр маань долоо хоног байхгүй нь үнэн ч хоёулаа энд хамт байх зөв гэжүү?

Бэкхён: Зүгээр дээ! Би тийм ч удаан энд байхгүй битгий ай!

Би: За. . Тэгвэл сайн сонсоорой Бэкхён! Бидний дунд ямар ч том хүний хийдэг зүйлс байхгүй шүү!

Бэкхён: Даёол-а! Гомдоож байна шүү! Би чамайг тийм зүйлээр зовоож байгаагүй биз дээ?

Би: Тийм л дээ. . Намайг уучлаарай! Хэдий жаахан хугацаа ч гэсэн хамтдаа байцгаая

/Who's my husband?/ Completed Where stories live. Discover now