Бэкхёны нууцлаг инээд намайг дотроос минь алж байв. . гар минь хөлөрч яг л гэм хийсэн хүүхэд шиг айж байсан.
Хэн нэгний гунигтай харцанд живэх ямар аймшигтай гээч. Бэкхён бүхийл гунигаа дарах гэж хичээх нь надад тодоос тод харагдаж байсан ч эрэлхэг зоригтой тэр л миний мэдэх Бюн Бэкхён урдаас минь алхсаар ирж байсансан.
Югёмын гараас минь атгах хүч хаанаас нь гарав гэлтэй. Түүний гар хөлөрч чичрэн намайг зугтаагаад явчих юм шиг л ардаа оруулах гэж хичээв.
Бэкхёны зөөлөн алхаа өмнө минь ирж зогсоод хамт явах бүсгүйнхээ ташаагаар нь тэврэн " Оройн мэнд! Югём-а. Аан бас Даёол байгаа юм уу?" хэмээн уруулаа жуумалзуулан хэллээ.
Чи бол хамгийн сайн жүжигчин! Гэхдээ миний өмнө хэзээд үнэн байсан.
Югём: Оройн мэнд! Та энд ирсэн байх нь. . Ямар нүүрээрээ тэр вэ?
Бэкхён: Энд цугларсан хүмүүсийн хэн нь ч бидний таагүй харилцааг мэдэхгүй гэдгийг санаарай. Хэрвээ чи мэдэгдэхийг хүсээгүй л бол амаа мэдэж ярьж сур! Харин энэ бүх хүмүүс чамаас илүү намайг хүндэлнэ гэдгийг ч бас сайн санаарай!
Бэкхён үүнийг хэлэхийг хүсээд хэлсэн үү? Аль эсвэл санаандгүй урсгасан үг үү? гэдгийг мэдэхгүй ч түүний хоолойны өнгө өөртөө итгэл төгс байсан юм.
Би: Одоо болно! Бюн Бэкхён адгийн амьтан. . чамд ингэж хэлэх эрх байгаа гэжүү? Гэмээ цайруулахгүй юм аа гэхэд дуугүй байж чадахгүй байна уу? Тэгээд ч наад охин чинь. . дэндүү залуухан санагдахгүй байна уу?
Бэкхён: Даёол-а! Миний хайрт хардаж байна уу?
Би: Би чамайг хардана гэжүү? Үгүй дээ чи андуурч! Хайрт минь явцгаая!
Хэлэхийг хүссэндээ хэлээгүй. . Тэр үгийг!
Югёмыг хөтлөн чирсээр зочид буудлаас гарлаа. Тэр юу ч дуугарахгүй намайг л харж байв. Чимээгүй ширтэж байсан ч сэтгэлд нь надаас асуухыг хүссэн асуулт хэдэн зуугаараа байсан биз.
Би: Югём аа намайг уучлаарай~
Югём: яасан гэж чи минь харинч өнөөдөр их сайн байлаа би чамаараа ямар их бахархаж байна гээч
Би: яагаад вэ? Би дахиад л ~
Югём: Би чамайг Бэкхён ахыг хараад тэгж итгэлтэй ярьж чадна гэж бодоогүй ээ
Би: Би тэгье гэж бодоогүй ээ. .
Югём: мэдэж байна аа
Тэр намайг юуч болоогүй мэт энгэртээ наан тэвэрч байв.
Бид ч шууд л гэрлүүгээ явцгаалаа. Дулаан хөнжилдөө орон хэвтэж хоёул ядарсан учир унтацгаах гэж байтал Югём бэлхүүсээр минь гараа оруулан тэврээд " Даёол-а! өнөөдөр би ингээд унтаж чадахгүй байхаа. . "
Би: Тэгээд өөр яах гэж? гэхэд тэр шууд л дээрээс минь даран хэвтээд үсийг маань элэн оролдож байгаад зөөлөн уруулаа миний урууланд хүргэн удаан бас халуухнаас үнсэлцэв. Үе үе түүний хэл аманд минь гулган орж ирэн үнсэлт нь улам лавширч байсан. Түүний гар биеээр минь гүйн хайр энхрийлэлтэй өөртөө уусгаж Бидний бие биендээ уусан тэр уруулан дээр минь үнсээд "Би чамдаа хайртай" гэх жирийн бөгөөд зүрхийг минь эмтлэх мэт халуун үгээр намайг мансуурууллаа.
Өглөөний нар нүүрэн дээр гялбан тусч бид арай хийн нүдээ нээгээд бие биелүүгээ харан инээж байлаа.
Тэр бидний жаргалтай байсан сүүлчийн өглөө байсан уу?
Бидний тайван өглөөг бусниулан Бэмми хүнд хүнд алхсаар орж ирээд амьсгаагаа дарж ядан зогссоор "Та хоёр одоо болтол босоогүй байгаа юм уу?"
Югём: Чи өөрөө ямар эрт явж байгаа юм! Ямар нэг зүйл болсон юм уу?
Бэмми: Та хоёр энийг хардаа! Би бүр сэрээд харсан юм тэгээд шууд л танайх руу гүйчихлээ.
YOU ARE READING
/Who's my husband?/ Completed
Fiksi PenggemarЭнэхүү бичвэрийг шинэчлэн найруулан бичсэн болно. Залуусын хайрыг татдаг тэр бүсгүй бусдыг нь үл тоон тэр залуутай амьдарлаа холбосон гэтэл яагаад дахин өөр хүмүүс гарч ирнэ вэ? EXO & GOT7