Part9

3.1K 162 2
                                    

Даёолын талаас:

Тэр өдрөөс хойш арав гаруй хонолоо. Энэ бүхэн дууссан миний сэтгэл амарч урьдын адил амьдрал минь үргэлжилсээр байна. Югёмд хэлсэн хүн Жинён гэдгийг тэр надад хэлсэн. Миний хийж чадахгүй байсан тэр зүйлийг миний өмнөөс тэр хүн хийсэн байлаа.

Дахин нэг шинэ өглөө орноосоо босон доош бууж өглөөнийхөө цайг бэлдэж эхлэв. Жирэмсэн болсноос хойш их унтаж хурдан ядраад байдаг болчихсон болохоор ч тэрүү нүд нэг л сайн нээгдэж өгсөнгүй. Нүдээ нухлан зогсож байтал Югём араас минь өргөн цээжээрээ наалдан дулаахнаар тэврээд "Хайртай шүү" хэмээн чихэнд минь шивнэж байлаа.

Би: сайхан амарсан уу?

Югём: тийм ээ маш сайхан харин чи минь

Би: Мэдээж сайхан

Югём: за миний хоёр эрдэнэ өнөөдөр юу хийх гэж байна аавтайгаа цуг явах юмуу?

Би: Тэгье! Би яг ганцаараа уйдаад байсан.

Югём: за цайгаа уучхаад  явцгаая өнөөдөр бүжгийн бэлтэглээс өөр юмгүй

Өглөөний цайгаа уучхаад биед хамгийн эвтэйхэн гэсэн хувцсаа өмсөөд энтертайнмент рүү цуг явцгаалаа.

Бэлтэглийн өрөөрүү ормогц нөгөө хэд бүжигээ бэлдэж байв. Тэд ч хэзээ ч ядрахгүй юм ямар машин байгаа бишдээ. Амрах хэрэгтэй шүү дээ. .

Бэм: та 2 яасан их удаж байж ирдэг юм!

Жэксон: Хамаг юмнаас хоцроод

Би: юунаас?

Ёнжэ: бид өнөө орой хүлээн авалтанд орно гэсэн тэнд дандаа дуучид очно гэсэн тусгай хүлээн авалт.

Югём: бид гэж долуулаа биздээ

Марк: чи яасан муухай юм бэ? Даёолыг аваад яваач! Эхнэрээ орхиод явах юм бол жинхэнэ бүдүүлэг үйлдэл шүү!

Жэксон: Мм. . Даёол-а чи чинь жирэмсэн болсон биш өнгө зүсээ алджээ нөгөө өндөр өсгийт бариу даашинз хаашаа алга болчихсон юм бэ?

Би: Энэ нь илүү биед амар байдаг юм аа.

Югём: Хён. Битгий тэгж хэлээ. Ийм хувцастай ч гэсэн хөөрхөн хэвээрээ байгаа биз дээ.

Жэксон: Би гомдоох гэж хэлээгүй юм шүү. Хөөрхөн байна манай Даёол.

Тэдний яриа төд удалгүй дуусч бүгд бэлтгэлдээ орцгоолоо. Бүжгийн өрөөний баруун буланд байх буйдан дээр суун орой болох нууц хүлээн авалтад санаа зовнин байв.

Жилдээ хоёроос гурван удаа болдог нууц хүлээн авалт. Жирийн хүмүүсийн мэдэхгүй дээд зэргийн нууц хүлээн авалтад ихэвчлэн дуучид, жүжигчид бас зарим нэг баячуудын эрх хүүхдүүд л очдог зүйл байлаа. Өмнө очихдоо харсан зүйлсдээ одоо ч итгэдэггүй юм. .

Оройны хүлээн авалтад Бэкхён ч бас очно гэдгийг мэдэж байсан учир очихоос зайлс хийхийг хүссэн ч үе үе нүд рүү минь хараад инээх энэ залууг хараад явах ёстой гэдгээ санана.

Бэлтгэл дуусч цан нэг л мэдэхэд 19:25 минут болсон байлаа. Бид гэртээ очин хувцсаа солин хүлээн авалт болох зочид буудалд ирсэн юм.

Хаалгаар ормогц бүгд бидэн дээр нүдээ унагаж байлаа. Миний өмсөсөн даашинз хэтэрхий задгай бас гял цял байна уу? Аль эсвэл миний гэдсийг хараад гайхаж байж ч болох юм.

Тэнэг хүн шиг л хуучин найз залуудаа сайхан харагдах гэж байгаа өсвөр насны охин шиг гоёж гоодсон нь энэ.

Би: Югём-а? би тийм муухай харагдаж байна уу?

Югём: үгүй дээ!  хамгийн хөөрхөн нь байна гэхдээ арай задгай ч юм шиг хүү минь дааруул яана аа

Би: заа тэгүүл гадуураа юм~

Югём: үгүйээ зүгээр

Бид инээлдэн явж байтал миний өмнө аймшигт дүр зураг угтан авсан юм. . Бэкхён урдаас минь нэг залуухан бүсгүй хөтлөн ирлээ. .

/Who's my husband?/ Completed Where stories live. Discover now