Chapter I

1.6K 129 3
                                    

CHAPTER I: Suprise

Өнөөдөр амьдарлын минь хамгийн тэнэг өдөр байлаа. Яагаад вэ гэж үү? Учир нь би өнөөдөр төрийн албаны шалгалтан дээрээ уначихсан!
Бүгд ахаас л болж байгаа юм! Бүх хүмүүс овгийг минь сонсоод л над руу яг л эвэртэй туулай харж байгаа юм шиг л харсан гээд л бод! Аргагүй дээ! Мэрри Коблпод гэхээр бүгд гайхах нь мэдээжийн хэрэг! Би ер нь юу бодож цагдаа болох гэсэн юм болоо? Гайхамшгийг уу?

*утас дуугарах*

Би:"Байна уу? Юу болоов?"

Хэнри:"**** энд хүрээд ирээ!! Манай хуучин танилын хурим болж байна! Чамайг хэн ч анзаарахгүй ээ. Сайн идээд авья"

Ахаасаа мөнгө авахгүй амьдрах оюутны амьдрал ямар байна гэж бодоов? Өлөн!

Би:"Одоо очлоо"

Хэдий баян ахтай ч би цустай мөнгө хэрэглэмээргүй байна! Гэхдээ үнэгүй хоолыг бол иднэ шүү!

"Хаашаа явж байгаа юм??"

Хүрмээ аваад гарах гэтэл өрөөний цаана хэн нэгний дуу гарлаа.

Би:"Тэнд хэн байна?? Өөрийгөө харуул! Надад буу байгаа шүү!"

Виктор:"Би байна. Чамайг айлгачихсан уу?"

Хоёр гараа өргөсөөр Виктор гарч ирэв.

Би:"Чамд юу хэрэгтэй юм Зсасз??"

Би яг одоо сандарч байна! Гэхдээ энэ араатанд мэдэгдэж болохгүй! Барын аманд өөрөө орохтой л адил.

Виктор:"Чи мэднэ дээ! Би хэзээ ч чам дээр зүгээр өөрөө алхаад ирэхгүй гэдгийг!! Босс намайг явууллаа"

Би:"Хэн нь??"

Виктор:"Мэдээж Дон Фалкон.Гэхдээ Пэнгүйн ч бас миний босс лдоо тийм болохоор чиний асуусан нь зөв юм байна"

Би:"Яах гэсэн юм?"

Виктор:"Мэдэхгүй ээ! Зүгээр л чи хэрэгтэй гэсэн"

Заримдаа Виктороос үнэхээр их айх юм. Аргагүй дээ. Тэр чинь Фалкон гэр бүлийн алуурчин шүү дээ...

Би:"Би өөрөө яваад очно! Гэхдээ дараа нь!"
Гарах гэтэл тэр хаалгыг даран:"Намайг уурлуулах хэрэггүй шүү! Ийм аргаар явахыг тийм их хүсээ юу?"

Би:"За яахав"

Би түүний машинд орон суулаа. Тэр өнөөдөр ганцаараа явж байна. Гэхдээ яагаад? Тэр бүр зэвсэгчгүй байна? Намайг тэгтлээ их дорд үзээд байгаа юм байх даа? Би хүсвэл түүнийг буудаж болох л байсан! Надад бүүр буудах зөвшөөрөл хүртэл байгаа шүү!

$ГОТАМ$ [Засагдаж Байгаа]Where stories live. Discover now