Chapter II

1.4K 126 9
                                    

CHAPTER II: Joker's Club

Энэ бүхэнд би одоо болтол итгэж өгөхгүй л байна. Виктор Зсасз намайг хүчирхийлэхийг оролдсон гэвэл цагдаагийхан лав гайхах байх. Учир нь тэр өмнө нь хүчин хийж байгаагүй. Бас яагаав заавал намайг гэж? Дээрээс нь надад ийм зүйл болчихоод байхад Освалд ямар ч хариу арга хэмжээ аваагүй.

Би:"Та хаачих гэж байгаа юм?"

Освалд гадуур хувцасаа өмссөн байгааг бодоход гадагш гарах гэж байгаа бололтой.

Ах:"Маш чухал уулзалттай"

Би:"Чухал аа? Босс Марүүни-тэй уулзах гэж байгаа юм уу?"

Ах:"Үгүй ээ! Тэрнээс илүү нэгэнтэй! Циркийхэнтэй гэж хэлж болно!"

Би:"Цирк гэхээр...арай Жокер уу?"

Ах:"Яг тийм"

Новш! Түүнийг Аркамд байгаа гэж бодож байсан юмсан.

Ах:"Тэр өчигдөр албан ёсоор суллагдсан"

Албан ёсоороо? Аргагүй л Готам хот юм даа. Сэтгэцийн өвчтэй галзуу новшийг албан ёсоор суллаж л байдаг.

Би:"Би тантай хамт явж болох уу?"

Тэр муу галзуу новшийн царайг бас бодитоор нь харж үзэхийг хүсэж л байна шүү!

Ах:"Хонгорхон минь чи итгэлтэй байна уу? Түүнийг мэднэ шүү дээ!"

Би:"Мэдээж би мэднэ. Тийм болохоор л хамт явмаар байна"

Энийг сайхан санаа гэж бодохгүй байгаа ч одоохондоо бодлоо өөр зүйл рүү хандуулмаар байна.

Ах:"За тэгвэл хувцасаа солиод 10 минутын дараа хөдөлцгөөе."

Маш том шөнийн клубын өмнө манай машин ирж зогслоо. Сүрлэг юм аа. Энэ хотод ийм газар байдгийг мэдээгүй юм байна. Цагдаа болох гэж байсан хүн ийм юм мэдэхгүй байх нь ичмээр л юм.

Освалд хамгаалалттай явахын тулд Зсасзыг хамт явахыг хүссэн учир тэр яг одоо надтай хамт байна. Бурхан минь! Тэр явдал одоо ч толгойп минь эргэлдсээр байхад энэ новш яг л юу ч болоогүй юм шиг л явж байх юм.

Биднийг дотогш ороход хүмүүс зам тавьж өгөв. Тайзан дээр нэг галзуу хүүхэн үсэрч сэгсчээд л ёстой балайг нь авч байх нь тэр. Харж таниад байх шаардлагагүй Харли гэдгийг нь бүгд мэдэж байгаа байх? Тэр ёстой үзэсгэлэнтэй бүсгүй ч яаж яваад Жокерт дурасанг нь гайхаад байх юм?
Ер нь хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр би ч бас яаж яваад Зсасз шиг хүнд сайн болчихдог байнаа?

$ГОТАМ$ [Засагдаж Байгаа]Where stories live. Discover now