CHAPTER III: Maybe
Би:"Гэрт хүргэж ирсэнд баярлалаа"
Ж:"Мэдээж хүүхэлдэй минь!"
Тэр миний бодож байсан шиг муухай зүйлсийг хийсэнгүй. Намайг зүгээр л гэрт минь хүргэж өглөө.
Освалдын гэр лүү инээмсэглэл дүүрэн алхан ороход ард хэн нэгэн хоолой засах чимээ гарлаа.
Би:"Хэн бэ?"
Зсасз:"Ийм орой болчихсон байхад хаана байгаа бол? гэж бодож байлаа шүү!"
Би түүнийг үл тоохыг хичээн аль болох тайвнаар:"Би насанд хүрсэн хүн!"
Зсасз:"Тиймүү? Би тэгж бодохгүй л байна даа"
Би:"Чиний бодол надад хамаатай гэж үү?"
Зсасз:"Хамаатай ч байж магадгүй"Би энэ галзуурал дунд арай л удчихсан юм шиг байна. Нэг мэдсэн дунд нь орчихсон галзуу хүн шиг явж байх вий гэхээс л айж байна шүү!
Би түүнийг тоолгүй хажуугаар нь зөрлөө.
Барбара үүдээр намайг угтан:"Энэ охин ч асуудалд орсон харагдаж байх чинь!"
Би:"Чи л дутаж гэнэ дээ"
Барбара:"Хонгор минь, би зүгээр л туслахыг хүссэн юм!"
Би:"Чиний тусламж надад хэрэг болно гэж үү Барбара? Намайг зүгээр орхиж болохгүй юу?"
Барбара:"Жаалаа, би чамайг бодвол арай их оймс элээж байсан туршлагатай нэгэн шүү! Энэ зүгээр л зөвлөмж! Авах эсэхээ чи өөрөө л шийд."
Түүний хэлсэн үнэний горьтой юм. Тэр намайг бодвол энэ манан дунд дэндүү удсан.
Би:"Хэнд ч хэрэггүй зөвлөгөө өгсөнд баярлалаа"
Дуртай дургүй тэр миний замаас холдлоо. Өрөөнд орж иртэл Нигма өрөөнд минь сууж байв.
Би:"Нигма? Яагаад энд байгаа юм бэ?"
Эд:"Чамд нэг зүйл өгөх гэсэн юм"
Би:"Хөөх бэлэг юм уу?"
Тэр жижиг хайрцагтай зүйл өгөн:"Яг ч тийм бишээ"Түүний өгсөн зүйлийг онгойлгож үзэхэд маш том очир алмаз байв
Би:"ЭЭ БУРХАН..."
Би амьдралдаа анх удаа л ийм том алмаз харж байна!
Эд:"Таалагдаж байна уу??"
Би:"энэ...ямар нэг хулгайн?"
Эд:"Тийм биш ээ! Би зүгээр л уучлалт гуйх гэсэн юм"
Би:"Хүлээж авлаа"
Би жуумалзахад Нигма намайг тэвэрлээ. Ийм том уучлалт гуйж байхад авахгүй гээд яах юм?Гайхалтай очир алмаз хэн нэгэн уучлалтын бэлэг гээд өгвөл тэнэг хүн л авахгүй.
Утас дуугаран бидний тэврэлт дууслаа.
Би:"Байна уу? Даргаа?"
Дарга:"Чи ахиад л тэнцсэнгүй!"
Би:"Ю-Юу? Яагаад??"
Дарга:"Гэмт хэрэгтний дүү ГХЦГ (Готам Хотын Цагдаагийн Газар) ажиллах л дутаж гэнэ! Энэ анхнаасаа л бүтэхгүй санаа байсан Мэрри!"
Би:" Бурхан минь..."
Дарга:"Чи Пэнгүйний дүү юм байж энд бидэнтэй цуг ажилж чадна гэж бодоо юу! Одоо бүх юм дууссан! Чи ахиж шалгалт өгөх хэрэггүй"
Би:" Ах маань гэмт хэрэгтэн болхоос би биш шүү дээ! Хүн гэр бүлээ сонгож төрдөггүй биз дээ?"
Дарга: "Чи тэгвэл ахыгаа яг одоо баривчилж чадах уу?"
Би:"Б-Би нөгөө..."
Дарга:"Тийм ч байх гэж бодсон юмаа дахиж энд үзэгдэх хэрэггүй!"Ингээд ганцхан дуудлага хүний мөрөөдлийг үгүй хийчихлээ гэж үү? Би ахиж төрийн албаны шалгалт өгөх эрхгүй болчихлоо!
Эд:"Чи зүгээр үү Мэрри?"
Би:"Мэдээж үгүй! Би зүгээр биш байна!"Би орон дээр суун нүүрээ дарахад Нигма хажууд минь суулаа.
Эд:"Яг юу болсон юм бэ?"
Би:"Би хэзээ ч цагдаа болж чадахгүй болчихлоо! Надад хэн ч боломж өгсөнгүй!"
Барбара бидний дуугаар орж ирэн:"Бурхан минь Мэрри, чамд бүх зүйл байна. Эд хөрөнгө, эрх мэдэл гээд л. Энэ бүхэн байхад чи цагдаа болж яах гэсэн юм бэ?!"
Би:"Энэ та нарын хэрэг биш болохоор намайг тайван орхи!"
Барбара:"Чи өөрийгөө энэ хотод энхийг сайхиулж чадна гэж бодоо юу? Энэ хотыг зүгээр ч нэг галзуурлын хот гэж нэрлээгүй юм шүү"
Эд:"Одоо тайвшир Мэрри.Бүх зүйл удахгүй хэвэндээ орноо. Хүсвэл би тэднийг дарамтлаад чамайг эргээд оруулж бол..."
Би:"Хэрэггүй дээ! Баярлалаа Нигма! Хэрэв тэгвэл бүх зүйл бүр л илүү дордоно!"
Тэр мөрөөр минь тэврэн:"Ойлголоо, чамд одоо ямар нэг хэрэгтэй зүйл бай..."
Би босч зогсон гүнзгий амьсгаа авлаа.
Би"'Сонсооч! Энэ өдөр үнэхээр аймшигтай байлаа! Би одоо амармаар байна, хэцүү биш бол намайг ганцааранг минь үлдээчихгүй юу?"Эд:"Мэдээж хэрэг сайн амраад тайвшраад ав даа"
Нигма Барбара хоёр гарахад би орон дээрээ хэвтээд нулимсаа арчин цаашид яах талаар бодов.
Би үнэхээр азгүй амьтан юмаа хэрвээ Барбарагийн хэлсэн үнэн байвал яана? Би хичээсний хэрэг гарахгүй бол энэ бүхэн ямар ч утгагүй!! Магадгүй би өөрчлөгдөх хэрэгтэй байх?
Бүхнийг мартаад унтахыг хүссэн ч толгойноос энэ бүгд гарч өгөхгүй нь!
Би яг галзуурахнээ!ТИЙМЭЭ! ГАЛЗУУРАХ!
Магадгүй хааяа галзуу огцом шийдвэр гаргасан нь дээр байдаг байх тийм үү? Магадгүй би амьдарлаа өөрчлөөд үзэх хэрэгтэй байх?
Засагдсан 2022.10.21
Ro$e&Violet
YOU ARE READING
$ГОТАМ$ [Засагдаж Байгаа]
FanfictionГотам? Магадгүй чи Готам гэхээр гайхаж байгаа байх? Юу гэсэн үг юм бол? Яг юу юм бол гэсэн бодол толгойд чинь эргэлдэж байж болох юм. Чамд нэг л зүйл хэлмээр байна. Готам бол галзуурлын хот. Тиймээ ГОТАМД ТАВТАЙ МОРИЛНО УУ! Уг зохиолд гарах үйл яв...