...Бороо орсоор.Зуны улирал атал цаанаа л нэг жихүүдэс хүрмээр.Гудамжаар алхах хүмүүс нь хүртэл бүгд уурлачихсан мэт.
...Хаа сайгүй замын түгжрээ,бие бие рүүгээ зандарсан жолооч...
Тайван шүхрээ бариад явах хүн ч алга.-Энэ хүмүүс чинь яачихаа вэ?гэж Хусог өөрийн эрхгүй өөрөөсөө асуулаа.Хусог гэнэт л энэ борооноос дайжиж,гэртээ очихын түйс болж алхаагаа хурдасгалаа.Яг булан эргэтэл өөрийн үеэр гэмээр бүсгүйтэй мөргөлдчихөв.Уучлалт гуйх санаатай амаа нээхийн завдалгүй нөгөө бүсгүй хараалын үг урсгаж гарав.-Нүд нь ширгэж сохойсон тэнэг амьтан минь.Наад хоёр цэхрээ сайн нээгээд замаа хараач гэж хэлээд бувтнан явж одлоо.Эр хүн байж хэрэлдээд ч яахав гээд нэг их тоосонгүй.
Дахин нэг булан эргэлээ.Гэтэл Хусогийн нүдэнд нэг зүйл өртөх нь тэр.Гартаа ганцхан ширхэг сарнай атгачихсан гүн улаан өнгийн хослолтой бүсгүй байлаа.Бүсгүйн царай зэвхий даасан бөгөөд түүний энэ хувцаслалт нэг л зохисгүй харагдана.Гэхдээ Хусогт хамгийн сонин санагдсан нь бүсгүйн инээмсэглэл.Хүнд огтхон ч сайхан сэтгэл төрүүлэхээргүй хачин инээмсэглэл.
Бүсгүйн хажуугаар зөрөх гэж алхтал алхаа удааширч зүрх түргэсээд ирлээ.-Энэ бүсгүй рүү ойртоод байх нь зөв үү,эсвэл холуур тойроод гүйгээд явчих уу.Ядаж байхад яг гэр хүрэх замд байдаг сандал дээр суучихсан байгааг хэлхүү.Тэр гартаа барьсан цэцэг нь энэ хар борооноор шалчийж гундсан шинж ер алга
Ингэж бодоод хамаг бие нь арзайгаад явчихав.Хусог эргэлзсэн харцтайгаар алхсаар нэг л мэдэхэд бүсгүй рүү нилээд ойртжээ.Гэтэл өнөөх улаан хослолтой бүсгүй сууж байсан сандлаасаа өндийн Хусог руу ойртов.Ингэнэ гэж санасангүй тул жоохон эвгүй санагдсан ч айдастайгаа нүүр тулж байлаа.-Орчин тойронд нь өчнөөн хүмүүс байхад энэ бүсгүй намайг яав л гэж"хэмээн өөртөө хэлж тайвшрахыг оролдоно.Гэтэл бүсгүй ойртож ирснээ сарнайгаа сарвайв.Хусог гайхаж асуулт нэхсэн харцаар харсан ч бүсгүй хачин инээмсэглэсэн хэвээр."Эрэгтэй хүн сарнайгаар юу хийх билээ"гэж бодсон ч яах ч аргагүй сарнайг авлаа.Хариуд нь инээмсэглэсэн болчихоод хажуугаар нь зөрөн алхлаа.Гэнэт нэг зүйл хачин санагдах нь тэр.Бүсгүйн хувцас нороогүй байсан шүү дээ.Ингэж бодмогцоо эргэж харав.Бүсгүй алга.Түрүүхэн холдсон шүү дээ?Эргэн тойрноо харсан ч байсангүй.Байсан гэх ул мөр ч алга.Хусог гайхсаар хурдан хурдан алхлаа.Ашгүй таньдаг байр минь нүдэнд тороход энэ бүх айдсаас жаахан ч гэсэн нимгэрэх шиг.Хурдан гүйсээр орц руугаа яваад орлоо...
Хусог орц руугаа ороод гайхаж орхив
-Энэ чинь одоо юу вэ?
YOU ARE READING
Red flower||Completed||
Misterio / SuspensoДэлхийн хамгийн аймшигтай зүйл бол ганцаардлаас үүссэн айдас...