Chapter 2:

363 29 0
                                    

-Энэ чинь одоо юу вэ?

Орц хав харанхуй байлаа.Уг нь дандаа гэрэлтэй байдаг энэ орцны бүх гэрэл яагаад заавал өнөөдөр ингээд унтарчихдаг байна аа.Нар ч бүр жаргачихаж.

-Юу вэ,нар хэзээ ийм хурдан жаргачихдаг болчихсон юм

Хусог ийн үгэлсээр утасныхаа гэрлийг асаан шатаар өгслөө.Түүний гэр таван давхарт байдаг бөгөөд ямартай ч эхний гурван давхраа алхчихжээ.Утасныхаа гэрлийг шат өөд тусгаж яваад урагшаа хартал дөрвөн давхарт нэг хүн нүүрээрээ хана руу шигдэн зогсож байх нь тэр.Яг энэ үед утасных нь гэрэл дахин унтарчихав.

-Саяных юу байсан бэ?

Хусог хурдхан утсаа асаагаад дахин хартал хэн ч байсангүй.Өөр тийшээ явчихав уу гэж бодоод дөрвөн давхрын булан бүрийг ажлаа.

Үнэхээр хэн ч алга...

Хусог шууд дээшээгээ гүйчихэв.Одоо юу ч болж байсан нүдээ аниад л гүйчихье гэж шийджээ.Дээшээ хамаг хурдаараа гүйх замд Хусогийн хөлөнд "өөр" зүйл мэдрэгдлээ

-Энэ одоо бас юу вэ,хүн байсан уу"

Ингэж бодмогц биеийн хамаг цус өгсөх шиг болов.Хусог эргэж ч харсангүй гүйж шууд гэрийнхээ үүдэн дээр ирж ухаан жолоогүй үүдээ балбав.

Чимээ аниргүй,нам жим байдал энэ орцонд ноёрхож Хусогийг улам айлгаж байлаа.Тэрээр нэг зүйлийг анзаармагцаа хаалганаас холдов.

-Би орцоо андуурчээ

Хэмээн Хусог өөртөө хэлээд бүр хөшиж орхилоо.

-Одоо яанаа

Хусог түрүүний бүсгүйн өгсөн сарнайг одоо хүртэл атгасаар яваагаа анзаарах ч сөхөөгүй байлаа.Гагцхүү одоо яаж одоо эндээс гарнаа гэсэн бодол толгойд нь эргэлдэж хамаг биеэр нь айдас хурна

"Одоо яах вэ,дахиад саяны замаар явах хэрэг үү,саяны хөлд гишгэгдсэн хүн эсвэл өөр ямар нэгэн юм байвал яанаа"

Хусог доошоо буухаас аргагүй болж доошоо буулаа.Дөрвөн давхарт юм таралдсангүйд дотор нь жоохон ч болов уужрах болж доошоо гүйлээ.Энэ үед орцонд түүний хөлийн чимээнээс өөр чимээ сонсогдсонгүй.Гадаа ч мөн ядаж машины сигналдах,хүн алхах чимээ ч алга.Яг л энэ хорвоод ганцаараа үлдчихэв үү гэмээр...

Хусог орцноос арайхын гарж ирлээ.Бороо зогсох янзгүй цутгасаар л.Хөл хөдөлгөөн бүр тасарчээ.Хусог орц руугаа гүйн орлоо.Мөн л харанхуй байгаа ч энэ удаа тэгтлээ их айсангүй гүйсээр гэрийнхээ үүдэнд ирлээ.

...Харанхй орцонд "тог тог"гэх чимээнээс өөр юу ч сонсогдохгүй байв.Хэн ч хаалга тайлсангүй.Тэрээр эхнэр болон хөгширч зөнөсөн эмээтэйгээ хамт амьдардаг байлаа.Хусог хаалгаа тайлахгүй байгаад нь эхнэрээ ирээгүй юм байна гэж бодов.Гэхдээ гэрээсээ гардаггүй эмээ нь баймаар юм.Тэр тусмаа энэ хар борооноор гадагшаа гарна гэж бүр ч байхгүй.Тиймээс эмээ унтаж байгаа юм байна гэж бодмогцоо өөрт нь түлхүүр байгааг санав бололтой халаасаа ухаж түлхүүрээ гаргаж ирлээ.Харанхуйд цоожний нүхэнд түлхүүр тааруулна гэдэг бас ч амаргүй ажил байлаа.

Ашгүй нүхэнд түлхүүр шурган орж хаалга нээгдэн дотогшоо орлоо...

Red flower||Completed||Where stories live. Discover now