Хэн нэгэн улаан хослолтой бүсгүй тэр гэрэлтэй цонхны цаана ирж зогссон нь түүний энэ баярт мөчийг үгүй хийх хангалттай шалтаг байсан юм.Нүдээрээ Хусог руу инээх нь гэрэлд сайн харагдаж байлаа.Тэгснээ тэр бүсгүй наашаа даллах мэт гараараа дохив.Хусог цочих мэт болж хурдхан шиг хөшгөө хааж цонхноосоо холдлоо.
-Тайвшир,тайвшрах хэрэгтэй.Энэ бол юу ч биш,хэвийн үзэгдэл
Хэмээн Хусог өөрийгөө тайвшруулах гэж оролдож байлаа.Тэрээр эргэлзсэн байртай цонх руугаа дөхөж очоод хөшгийг нь зөөлхөн ярлаа.Бороо цутгасан хэвээр,харин өнөөх цонх гэрэлтэй байсан ч түрүүний бүсгүй үзэгдсэнгүй.Байрны гэрлүүд унтраалттай хэвээр байлаа.
Хусог хөшгөө хаагаад эхнэр лүүгээ залгахаар утасаа нээтэл эхнэрээс нь мессэж ирсэн байх нь тэр
"Өнөөдөр яаралтай ажилтай болоод уулзаж амжсангүй томилолтоор явах болчихлоо.Хэр удахыг мэдэхгүй нь.Уучлаарай.Чамайгаа үнсье"
Хусог үүнийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй.Томилолтоор явж байгаагүй эхнэр нь ингээд явчихдаг юм байжээ.Хэд хэдэн удаа залгах гэсэн ч бүтсэнгүй.Хусог зурагт асаах гэснээ болиод дахиад л цонх руу очлоо.Дахад л нөгөө цонхноос бусад нь унтраалттай хэвээр.Нөгөө бүсгүй байхвий хэмээн бодсон ч азаар байсангүй.
Энэ үед нэг зүйл сонин санагдах нь тэр.
-Арай саяны бүсгүй ганцхан манай гэрэл асаалттай байгаа болхоор наашаа ирж яваа юм биш байгаа дааХусогийн хамаг шар үс нь босоод ирэв.Наашаа ирлээ гэж бодоход сайхан зүйл болохгүй нь лавтай.
Тэрээр хаалгаа шалгах гэж очтол урдаас нь хаалга тогших нь тэр"Тог...тог...тог..."
Нэг секундын давтамжтай нүдэх нь аргагүй хачин байлаа
Хусог цочин хойшоо ухрахдаа хөлөндөө тээглэж хойшоо уначихав.Таньдаг хүмүүс нь хэзээ ч ингэж нүдэж байгаагүй бөгөөд эхнэр нь хүртэл өөрийн гэсэн нүдэх хэмнэлтэй байдаг билээ.
-Эхнэр ийм хурдан ирнэ гэж байхгүй.Энэ яавч миний таньдаг хүн биш.Тэгэхээр саяны бүсгүй мөн байх нь
Хусог амандаа хэсэг бувтнаад яахаа мэдэхгүй бослоо.Хэсэг хугацаа өнгөрсны дараа ашгүй нөгөө этгээд хаалга нүдэхээ болив.Хусог арайхийн сэхээ авах шиг болоод эмээгээ жижиг өрөөнд байгааг санаад өрөө рүү нь алхлаа
-Эмээ та унтаагүй байна уу?
-.../таг чиг/Хусог алхсаар өрөөнд тулж ирэн чихээ наан чагналаа.Ямартай ч эмээ нь унтаагүй байгаа бололтой өрөөнөөс "шол шол"гэх дуу гарч байлаа.Гаднаас нь харахад гэрлээ асаагаагүй нь илт.
Эхнэрийнх нь эмээ өмнө жил цус харваад ач охиноо бараадан ирсэн нь энэ.Анх ирсэн цагаас нь дургүй
байсан энэ хүнийг ингэж өөрт нь хань болно гэж төсөөлсөн ч үгүй явжээ.
Хаалга нээн ортол эмээ нь орны хажууд байдаг жижиг ширээ рүү тонгойсон байх нь бүдэг бадаг харагдаж байв.Гэрлээ асаан хартал эмээ хайруулын тавганд хальтал нь ус дүүргэчихсэн дотор нь түүхий мах хийсэн байлаа.Хусог мэл гайхаж орхилоо.Эмээгийнх нь ухаан доройтсон ч арай ч ингэж мах идэх дээрээ тулаагүй байлаа.Ойртож очоод юу хийж байгааг нь асуусан ч дугарсангүй.Эмээ түүний нүдэн дээр нөгөөхөө идэж эхэлхэд Хусог нөгөө крантны ус бүхий "махан хоол"-ыг авах гэж оролдсон ч эмээ өгсөнгүй-Эмээ,би таньд хоол хийж өгье.Энийг идэх хэрэггүй
Хусог авах гэж оролдсон ч эмээ яг гурван настай хүүхэд нөгөөхөө харамлан чарлан тийчигнэв.Тэр өмнө нь хэзээ ч ийм ааш гаргаж байгаагүй билээ.Яг л өнөөдрийн хүмүүсийн адилаар ямар нэг зүйлд ховсдуулчихсан нь энэ үү?
Чарлаад болохгүй болхоор нь эмгэнийг тэнд нь үлдээгээд хурдхан шиг холдлоо.Хусогийн хөлс нь бурзайж хамаг бие нь салганаж байв.-Сая яах ч үгүй нөгөө бүсгүй байсан нь тодорхой.Магадгүй одоо хаалга тайлахыг хүлээгээд нөгөө хүйтэн инээмсэглэлээ тодруулаад зогсож байгаа нь гарцаагүй.Гэтэл дээрээс нь энэ шүдгүй эмгэн түүхий мах идээд сууж байдаг.Нэг өдрийн дотор ямар их юм үзчихэв ээ?Бүхнийг мартаад унтаж амрах минь гэсээр Хусог эмээгээ тэнд нь орхин өрөөнөөс гарч одлоо.Хэдийгээр нөгөө цэцэг бэлэглэгч этгээд хаалга тогших вий хэмээн эмээсэн ч бодохгүйг хичээж хурдхан хөнжилдөө орохыг яаравчилна.Гэрлээ ч унтраасангүй.
Шөнө дунд болжээ
Хусог айснаасаа болоод ч тэр үү нойр нь хулжиж орхиод буйдан дээр хэвтэнэ.Дахиж хаалга цохисонгүй,нам гүн хэвээр.
Гэтэл энэ нам гүнийг эвдсэн дуу бол хажуугийн өрөөнөөс гарах эмгэний хахах дуу байлаа.Хусог босохыг хүссэнгүй.
-Тэгээд үхвэл үхэг.Сонсоогүй унтаад өгсөн хүн л байгаа биз.
Хусог өөртөө ингэж хэлээд хөнжлөө толгой дээгүүрээ тавиад нүдээ анин хэвтлээ.Удахгүй эмгэний хахах дуу ч гарахаа больж Хусогийн нүд нь ч анилдан зүүдний ертөнц рүү тэнүүчлэн одлоо...

YOU ARE READING
Red flower||Completed||
Mystery / ThrillerДэлхийн хамгийн аймшигтай зүйл бол ганцаардлаас үүссэн айдас...