Chapter 3

326 32 0
                                    

Гэрт хав харанхуй бас чимээ аниргүй...
Энэ байранд хүн амьдардаг гэх шинж ер алга.
Хусог хаалгаа сайн түгжээд юмыг яаж мэдэхэв гэсэндээ гэрлийн унтраалга дарлаа.Гэтэл гэрэл манасхын асав.Хусог бүр гайхширч хоцорлоо.

-Тог тасраагүй байсан байна шүү дээ

Гэтэл эмээ нь байдаг жижиг өрөөнд хүн хөлөө чирэхэд Хусог эмээгээ байна гэж таньлаа.

Эмээ гэж дуудсан ч хэн ч хариу өгсөнгүй.

"Харанхуй байхад гэрлээ асаахад яадаг байнаа? Өдийд уг нь гэрлээ байтугай зурагтаа асаагаад сууж байдагсан.За энэ ч яахав гэхэд бусад айлууд яагаад гэрлээ асаадаггүй билээ?"

Хусог ийн бодсоор хувцасаа тайлангаа гүнзгий амьсгаа авлаа.Хувцасаа тавиурт өлгөчихөөд том өрөөнийхөө цонхоор гадаах орчноо хартал ахиад л биеэр нь айдас хурах нь тэр.Урдах байрны гэрэл унтраалттай хэвээр байлаа.

"Юу вэ?Манай тог байхад бусад нь байхгүй байна гэдэг боломжгүй зүйл.Эд бүгд унтчихсан хэрэг үү?
Ингээд нэгэн зэрэг унтана гэдэг яагаад ч байж болохгүй.Эсвэл бүгдээрээ хаа нэг тийшээ явчихсан хэрэг үү?"

Хусог ингэж бодсон даруйдаа өөрийгөө чимхэж үзэв.Өвдөж байна гэж жигтэйхэн.Тиймээс сэрүүн байнаа.Түрүүний бүсгүйн өгсөн сарнай өөрийг нь хүлээх мэт буйдан дээр гулдайн хэвтэнэ.Хусог босч сарнайг устай шилэн саванд хийлээ.

Тэр үнэхээр тайвширч чадахгүй байлаа.Яг л харь гариг дээр ирчихсэн юм шиг түүнд санагдаж байв.Цонхныхоо өмнө байн байн эргэлдэж гэрэл асахыг хүлээнэ.Гэвч байдал өөрчлөгдсөнгүй.

-Аливээ ядаж ганц гэрэл асаагаад байх л даа.Үгүй ээ,ядахдаа сүүмгэр гэрэл ч гэсэн гарга л даа

Хусог энэ л үед хүн хүнээрээ дутдагийг сайн ойлгов.Багадаа дүүтэйгээ нуугдаж тоглож байсан нь санаанд орлоо.Тэгэхэд дүү Жонгүг нь дөнгөж таван настай байсан сан.Дүүгээсээ хол гүйж холоос ажиглахад их зугаатай санагдаж билээ.Дараа нь бүүр айсан хоолойгоор "Ахаа,гараад ирээч" гэж хашхирч байхад бүр ч баярлан хөөрч билээ.Ёстой нэг сайн нуугдлаа гэж өөрөөрөө бахархаж чанга инээхгүйн тулд гараараа амаа таглаад л.Тэр үед Хусог 8 настай байсан болхоор дүүгээ яагаад ингэж их айгаад байгааг ойлгоогүй.Гэтэл Жонгүг бүр уйлаад эхэлсэн.Гарчихдаг ч юм билүү гэж бодсон ч азнахаар шийдээд л.Жонгүг сүүлдээ эхэр татаж удалгүй ухаан алдчихсан.

Хусог дүүгийнхээ яагаад тэгэж их айсныг одоо л ойлгож байлаа.Хэн ч байхгүй орь ганцаараа байх тэр мэдрэмж.Энэ л мэдрэмж айдас дундаас хамгийн аймар нь гэж боджээ.

...Хананы цагнаас өөр дуу гарахгүй хэвээр.Хусог гэртээ орж ирээд бараг цаг гаруй болжээ.Эмээ нь ч өрөөндөө байгаа хэвээр.Тэрээр цонхноос харцаа салгаж чадахгүй байлаа.Ядаж машинууд ч хааччихав аа?
Гэтэл урд талын байрны найман давхрын гэрэл манасхын асав.Хусог баярласандаа бараг л хашихарсангүй.

Гэвч баяр удаан үргэлжилсэнгүй...

Red flower||Completed||Where stories live. Discover now