"...Нойтон цас тасралтгүй хаялсан гудамжаар Хусог гэр лүүгээ алхаж байлаа.Зам талбай нэлэнхүйдээ хар өнгөнд хучигдсан байлаа.Яагаад хар өнгөнд хучигдсан байдаг билээ.Яагаад гэвэл цас хар өнгөтэй байсан юм.Хэдий цас хаялах хэдий ч их дулаахан байсан тул Хусог их л баяртай алхаж байлаа.Хажуугаар өнгөрөх хүмүүс бүгд түүн рүү инээмсэглэн харж гар даллаж,зарим нь бүр толгой дохиж байлаа.Гэтэл замд тааралддаг тоглоомын талбай дээр нэгэн ад зэтгэрийн амьтан түүнийг үзэн ядсан харцтай ширтэн сууж байв.Тэрээр гүн улаан өнгийн костюм өмссөн байх агаад нүүр царай нь ердөө ч ойлгомжгүй,өмнө нь харж байгаагүй тийм дүр төрх байлаа.Тэрээр сагс дүүрэн хар сарнай барьсан байх агаад Хусог руу ойртон ирж тэрнийгээ өгөв.Хусог ч тэр сарнайг аваад гэр лүүгээ алхлаа.Гэхдээ энэ удаа Хусог огтхон ч айж цэрвэсэнгүй,сарнайгаа тэвэрсээр гэртээ орж ирлээ.Эмээ нь түүнд зориулан сайхан хоол хийсэн байх бөгөөд Хусогийг хоолоо идэж байх хооронд нь толгойг нь илж өхөөрдөнгүй харна.Эмээ нь урдах тавагнаасаа будаа аван шүдгүй буйлаараа зажлан идэж эхэллээ.
Гэтэл эмгэний завьжнаас нөжирсөн хар цус урсаж эхлэх нь тэр.
Гайхалтай нь Хусог түүнийг тоосонгүй өрөөндөө орон унтав.
Өглөө болжээ.Гадаа хүмүүсийн ярилцах дуу машины дуутай хоршилдон сонсондох аж"
![](https://img.wattpad.com/cover/126221165-288-k514285.jpg)
YOU ARE READING
Red flower||Completed||
Mystery / ThrillerДэлхийн хамгийн аймшигтай зүйл бол ганцаардлаас үүссэн айдас...