Зургаа:Гурван шар , хоёр цагаан...

3.2K 266 4
                                    


Тоглоом тоотой нь дээр гэдэг дээ. Одоо больсон нь дээр байх. Тэглээч одоо амин дэм, эм тан хэрэгтэй бололтой. Сэтгэл санаа энэ харилцаанаас болж үнэхээр их ядарч байна. Өчигдөр тэгж хэлчихээд л гараад ирсээн. Ажил ихтэй байхад хаяж явсан гээд аавд л баахан загнууллаа.

Өнөөдөр охидын болзоо хийнгээ эмнэлгээр явахаар болсон болохоор нөгөө хэдийгээ хүлээн зогсоно. Би цус багадалттай хүн лдээ. Гурван сар сарын тэмдэг ирэхгүй байх бол юу ч биш. Ядаргаа, стресснээс болж саатах үе зөндөө. Гэхдээ л очиж үзүүлэхээр шийдсэн.

Сүёон: "Хөөе юу бодоод зогсчихов. Суу л даа."

Солхён: "Хүрээд ирсэн байхад анзаарахгүй зогсоод байх юмаа чи!"

Би: "Харин тийм байна. уучлаарай уучлаарай. Заа явья."

Хани: "Алив хурдал. Би хоёр цагийн дараа Хусогтой болзоотой."

Бvгд л гайхан орилолдоно.

Юүжин: "Алив хурдал лдаа."

Би: "Чи бас яачихаад байгаа юм?"

Юүжин: "Нууц." гэхэд бас бүгд түүн рүү гайхан харах бөгөөд удалгүй инээсээр: "Би Намжүүнтэй үерхэж эхэлсэн"

Ёнми: "Хэзээнээс"

Юүжин: "Өчигдрөөс"

Хөөх гэнэтийн мэдээ ихтэй өдөр байх чинь.

Бид эмнэлэг дээр ирэн эмчийн зааврын дагуу бүх шинжилгээгээ өгчихөөд хариугаа хүлээн сууцгаана. Эндхийн их эмч нь бидний эртний танил Чэйрин эгч. Их сайхан сэтгэлтэй, бас биднээс тийм ч олон эгч биш болохоор бараг л найзууд шиг дотно болцгоосон.

Чэйрин Эмч: Заа ерөнхийдөө бүгд дажгүй шүү. Сохи түр үлдэж байгаарай.

Нөгөө хэд маань ч гайхсаар гарцгаав.

Чэйрин Эмч: "заа ер нь ямар зовиуртай байна?"

Би: "Аан ааш зан тогтворгүй , өмнө нь болж байсан шиг сарын тэмдэг ирсэнгүй ээ. Дахиад нөгөө тангаа уух хэрэгтэй юм шиг байна."

Чэйрин Эмч: "Чи нөхөр эсвэл найз залуутай бил үү?"

Би гайхсаар: "Үгүй ээ."

Чэйрин Эмч: "Мммм чи жирэмсэн болсон байна?"

Би: "ААЙЙН???"

Би: "Та юу яриад байгаан бэ? Өөр хvний шинжилгээтэй андуурсан эсвэл тоглоод байгаа юм уу?"

Чэйрин Эмч: "Би чамд юу гэж худлаа хэлэх вэ? За чи энэ тестээр үзчихээд ир! Би шинжилгээний  хариунуудыг хараад л хэлж байна"

BOSS (дууссан)Where stories live. Discover now