Арван нэг: Канон

2.8K 247 2
                                    


Гэрт ирэхэд найзууд ирчихсэн бөөн шуугиан болох бөгөөд бүгд л хүүг маань харан өхөөрдөнө.

Юvжин: "Чи бидэнд хүйсийг нь хэлж буян болооч."

Би: "Хүү шүү дээ"

Сvёон: "Гадаа нөгөө хэд чинь байгаа гарах уу?"

Би: "Юун нөгөө хэд?"

Минжү: "манай хэд!"

Би: "Манай хэд?"

Ёнми: "Чи бүр ой санамжаа алдчиж!"

Би инээн: "Найз залуучуудыг чинь мэдэж байна. Яасан ядаргаатай юм бэ? Гадаа юу хийцгээж байгаа юм? Оруулаач"

Гэр бөөн шуугиан болон бүгд л орж ирцгээлээ. Юнги ч гэсэн.

Санаа зовсон байртай харагдах ч хүү рүүгээ дөхөн: "Би тэврэх үү?" гэж асуухад нь гэнэт л ах цаанаас: "Алив нагац ах дээрээ ирээрэй." гээд аваад явчихав.

Минжү: "Наашаа, би ч бас тэвэрч үзье л дээ"

Хани: "Хусог бид хоёр загалмайлна шүү"

Тэр хэд хүүг маань булаацалдсаар л.

Аав ээж хоёр ирж бид бага хэмжээний үдэшлэгээ эхэллээ. Хүүд нэр өгөх болохоор бүгд л догдлоно. Эцэст нь хүүдээ Юнсон гэж нэр өглөө. МИН ЮНСО.

6 сар өнгөрчээ. Үүрийн ч гэх юм уу? Өглөөний ч гэх юмуу? Ямартай ч дөрвөн цагт босож хуурайлаад хөхүүлж өглөөг эхлүүлээд, шөнө 12 өнгөрөөж унтаад өдөржин энэ тэрээ болгосон зүйлсээ нь цэвэрлэнэ. Хооллоно, хувцаслана, угаана. Ганцаараа Пусанд байдаг байранд хүүтэйгээ хоёулахнаа амьдраад 6 сар болж байна. Чэйрин эгч, Соху ах хоёр байнга ирж байгаа. Тэр хоёр ер нь ноотой гэж бодож байна. Над дээр ирэх шалтигаараа бие биентэйгээ удаан хамт байх гээд байдаг. Тэрийг нь ч бас мэдээд байгаа юмаа. Дугаараа сольсон , ах эгч хоёроос өөр амьдарч байгаа газрыг маань мэдэх хүн байхгүй болохоор Юнсотойгоо хамт сайхан байна.Сүүлд нэр өгөх үдэшлэг дээр Юнгиг байгаад дургүйцэн нилээн муудалцсан бөгөөд би бүхнээс хол байхаар шийдсэн юм. Хvvхэд өсгөнө гэдэг тийм амархан ажил биш юм байна. Үнэхээр их ядарч байна. Найзууд маань хааяадаа л утсаар ярьдаг. Найз залуучууд, ажил гээд завгүй байгаа юм байх өө. Харин Юнгигийн хувьд, би бүгдийг хаяад зугтаачихсан. Сонсох нь ээ тэр эмэгтэйг цагдаад өгч бөөн үймээн болсон л гэсэн. Хүчээр үнсэж араас нь гүйсээр , гэрт нь хүртэл явж ороод гаж эмэгтэй гэдгийг нь бүгд л хэл дуулгасан. Яагаад ч юм хоёрын хоёр удаа тийм зүйл болсон болохоор сэтгэл өвдөөд, жирэмсэн байсан болоод ч тэр үү тайлагдахааргүй гомдчихсон юм шиг байна лээ.

BOSS (дууссан)Where stories live. Discover now